У.Хүрэлсүхийг У.Хүрэлсүхийн намынхан нь л унагана

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийг У.Хүрэлсүхийн намынхан нь л унагана

У.Хүрэлсүхийг У.Хүрэлсүхийн намынхан нь л унагана

Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.

Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна.

Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна”.

Энэ бол У.Хүрэлсүхийн Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа хэлсэн үгс. Тэр үед олон нийт түүнд итгэсэн, харсан, хүлээсэн, алгаа ташсан. Одоо харин огцруулъя гэж талбай дээр жагсаж байна.

Хагас жилийн өмнө Монголын улстөрчид дунд У.Хүрэлсүх шиг өндөр рейтингтэй хүн байгаагүй юм. Гэвч, түүнийг засаг авснаас хойш мах, сүү, талх, гурил, бензиний үнэ бүгд өссөн. Харин цалин, тэтгэмж өсөөгүй?

Монгол төрийн үндэсний уламжлалын нэгдсэн хөдөлгөөнийхөн гэх хэсэг иргэд талбай дээр Засгийн газрыг огцрохыг шаардаж, Монголын боловсрол, Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалин нэмэхгүй бол ажил хаяна гэж сануулж байгаа нь У.Хүрэлсүх олон нийтийн болон улс төрийн дэмжлэгээ алдаж эхэлсний дохио юм. Түүний засгийн эсрэг нэг өдрийн хоёр акцыг харахад У.Хүрэлсүхийн засгийн тоолуур Төрийн ордны аль нэг жигүүрт гүйж эхэлжээ гэсэн үг.

Тэр өөрөө ч ийм аргаар гарч ирсэн, өөрийнх аргыг өөрийнх нь эсрэг ашиглах улс төр явж байгаа шинжтэй. Та нар яаж байгаа юм бэ гэж асуух үг У.Хүрэлсүхэд үлдээгүй биз. Хэдий “Засаг тогтвортой байлгахад анхаарна, гэхдээ шахаж шаардаж ажиллуулна” гэж олонхийн бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлсэн ч Н.Номтойбаярын засгийг огцруулна гэдэг ор хоосон үг биш нь ойлгомжтой.

Ердөө зургаан сарын өмнө намдаа эсрэг хүчин болж, сөрөг хүчинтэйгээ нэгдэн Ерөнхий сайд болсон У.Хүрэлсүхийн эсрэг эсрэг хүчин нь нөгөө л сөрөг хүчинтэй нь эвсэж Засгийн газрыг нь унагаах ажиллагаа улс төрд сэм өдөлж байна. У.Хүрэлсүхийн засаг хэр удаан тэсэх нь хэн 31 дэх Ерөнхий сайд хэн болох вэ гэх тохиролцоо УИХ дахь МАН-ын бүлгийн 65-ын дунд хэр хурдан өрнөхөөс шалтгаалах болно.  Гэхдээ мэдээж, 31 дэх Ерөнхий сайд нь Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан хоёр  лав биш. Тэгээд ч тэр “Хүк”-ийн хөлийг тайрах сценари бол Ардчилсан намын “зохиол”. У.Хүрэлсүхийн засгийг У.Хүрэлсүхийн намынхан нь л унагана.

Ерөнхийлөгчийн засаглалын төлөө  засаглалын хямрал үүсгэж, парламентыг харлуулж, Үндсэн хуулийг өөрчлөх замаар олон нийтээс дэмжлэг авах, тэднийг жагсааж, цуглуулах сонирхол Ерөнхийлөгчид  бий. Энэ эрх мэдлийн төлөө эв нэгдлийн тэргүүн маань У.Хүрэлсүхээсээ ч урваж мэдэх юм.

“Монгол хүн эх орондоо гэдэс цатгалан, мөр бүтэн, сэтгэл хангалуун, айх аюулгүй амар амгалан, аз жаргалтай амьдрах учиртай. Газрын доорх баялгаа газрын дээрх баялаг болгохын төлөө ажиллана. Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн аливаа хууль бус дарамт, шахалтаас миний бие өмгөөлөн хамгаалах болно. Ард түмнийхээ санал бодлыг сонсдог, эрдэмтэн мэргэдтэйгээ зөвлөлддөг, гаргасан шийдвэр нь гагцхүү ард түмний төлөө байдаг Ардын засаг байх болно” гэсэн У.Хүрэлсүхийн уран, хурц, гоё үг, эшлэлүүд нь, нуугаад яах вэ, одоо бол бүр худлаа сонсогддог болсон.

Түүнийг Хятадад албан ёсны айлчлал хийхээр мордсон даруйд  АТГ-аас Монголын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, мөн 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг нэг дор, нэг өдөр шоронд хорьсон нь тохиолдол лав биш. Тэр энэ үйл явдлыг дуустал орон нутгаар “аялж” ирэх төлөвлөгөөг аль эрт гаргачихсан байжээ гэлтэй.  Гал дээр тос нэмсэн энэ үйл явдал У.Хүрэлсүхийн засгийн насыг улам богиносгож магадгүй болжээ. У.Хүрэлсүх өнөөдөр өргөстэй сандал дээр, хайчин галын дунд халиуны зулзага шиг явна. Хүртэх ёстойгоо хүртэж яваа монголчуудын хувьд бол унах ёстой засаг унаж л байг, яадаг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж