Архангайчуудад Тайваньчууд зуухны хашлага, халуун тогооны тавиур хандивлав

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Архангайчуудад Тайваньчууд зуухны хашлага, халуун тогооны тавиур хандивлав

Архангайчуудад Тайваньчууд зуухны хашлага, халуун тогооны тавиур хандивлав

Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Тэргүүн Хуан Куо Рун 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Тайванийн Засгийн газрыг төлөөлөн 53 ширхэг зуухны хашлага, халуун тогооны тавиур зэргийг Архангай аймагт хүлээлгэн өгөв.

Тус Төлөөлөгчийн газрын зүгээс өнгөрсөн оны есдүгээр сард Архангай аймгийн алслагдмал бүс нутгийн оршин суугчдад сувилагчийн пост хандивлаж байсан төдийгүй энэ удаад мөн хайр энэрэлд хил хязгаар үгүй хэмээх үзэл санааг бататган, тус аймагт гэр цэцэрлэгүүд сурч хүмүүжиж буй хүүхэд багачуудад зориулан, түлэгдэхээс урьдчилан сэргийлэх зуухны хашлага, халуун тогооны тавиурыг хүлээлгэн өгөв.

Статистик мэдээллээс харахад өнгөрсөн 2017 оны байдлаар улсын хэмжээнд нийт 6000 гаруй хүн түлэгдсэн гэх тоо мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд үүнээс 70 хувь буюу 4200 орчим нь хүүхэд багачууд байжээ. Эдгээр тоо баримтаас үзэхэд бага насны хүүхэд түлэгдэх нь маш түгээмэл үзэгдэл төдийгүй олон нийтийн зүгээс анхаарал тавивал зохих шаардлагатай асуудал болох нь тодорхой харагдаж байна.

Тайваньчууд одоогийн байдлаар Хөвсгөл аймаг болон Архангай аймагт түлэгдэхээс урьдчилан сэргийлэх зуухны хашлага, халуун тогооны тавиурыг хандивлаад байгаа бөгөөд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн гэр цэцэрлэгүүдэд ойрын үед эдгээр зуухны хашлага, халуун тогооны тавиур зэргийг  хүлээлгэн өгөх болно. Цаашид Монгол орны бусад аймгуудад энэхүү түлэгдэхээс урьдчилан сэргийлэх хашлага, халуун тогооны тавиурыг хандивлахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр хүүхэд багачууд түлэгдэх эрсдэлийг бууруулан, түлэгдэлтээс урьдчилан сэргийлж чадна гэж найдаж байна.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж