15-34 насны залуучууд ажилгүй байна | News.MN

15-34 насны залуучууд ажилгүй байна

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

15-34 насны залуучууд ажилгүй байна

15-34 насны залуучууд ажилгүй байна

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд гуравдугаар сарын эцэст 34.2 мянга болжээ. Үүнээс 23.1 (67.6 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.1 (32.4 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 11.3 (32.8 хувь) мянган хүнээр, өмнөх сараас 1.5 (5.9 хувь) мянган хүнээр буурч, 23.1 мянга болсны 12.1 (52.5 хувь) мянга нь эмэгтэйчүүд байна.

Ажилгүй иргэдийн 7.5 (32.4 хувь) мянга нь Улаанбаатарт, 4.7 (20.5 хувь) мянга нь Баруун бүсэд, 4.6 (19.7 хувь) мянга нь Төвийн бүсэд, 3.6 (15.5 хувь) мянга нь Хангайн бүсэд, 2.7 (11.9 хувь) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2018 оны эхний улиралд ажилгүй 18.1 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 3.0 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 17.4 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.

Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 0.7 (3.6 хувь) мянган хүнээр буурч, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.2 (7.6 хувь) мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 0.4 (15.4 хувь) мянган хүнээр өсчээ.

Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн хувьд ажил хайж буй шалтгаанаар нь задлан харахад хамгийн өндөр хувийг ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд буюу 46.4 хувь нь эзэлж байна.

Ажилгүй иргэдийн 44.3 хувийг бүрэн дунд, 31.0 хувийг дипломын болон бакалаврын дээд, 8.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.0 хувийг тусгай мэргэжлийн дунд, 5.5 хувийг суурь, 2.0 хувийг бага, 1.3 хувийг магистр, доктор, 1.0 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.

Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 58.3 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Ховд, Говьсүмбэр, Өвөрхангай, Хөвсгөл, Говь-Алтай, Орхон, Архангай, Сэлэнгэ,Төв, Дорнод, Дорноговь аймгуудад улсын дунджаас 1.8-21.4 пунктээр илүү байна.

Эх сурвалж: ҮСХ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-12 202.21.106.109

15 ажилтай байдаг ёстой юм уу

Avatar

Зочин 2018-04-12 182.160.33.153

Монгол залуус ажил хайж онгоц онгоцоор гадагш гарч байна

Avatar

Зочин 2018-04-12 60.114.47.236

Солонгос явчтхсаан

Avatar

Зочин 2018-04-12 39.7.56.83

МОНГОЛД АЖЛААС ИХ ЮМ АЛГА НААД АЖИЛГҮЙ ГЭЭД БАЙГАА НОВШНУУД ЧИНЬ АЖИЛ ХИЙХ ДУРГҮЙ БҮГДЭЭРЭЭ 100 ХУВЬ ХУЛГАЙЧУУД ХУЛГАЙ ХИЙХ БОЛОМЖГҮЙ ГАЗАР ЛУУ ХЭЗЭЭЧ ЗҮГЛЭХГҮЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж