“Цахимаар 69000 иргэнд газар өмчлүүлсэн ч амьдрах боломжгүй” | News.MN

“Цахимаар 69000 иргэнд газар өмчлүүлсэн ч амьдрах боломжгүй”

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

“Цахимаар 69000 иргэнд газар өмчлүүлсэн ч амьдрах боломжгүй”

“Цахимаар 69000 иргэнд газар өмчлүүлсэн ч амьдрах боломжгүй”

Монгол Улсын иргэн бүр нэг удаа үнэ төлбөргүйгээр 0,07 га газар өмчлөх эрхтэй. Гэхдээ газар үнэгүй өмчлөх эрхийн хугацаа ирэх тавдугаар сарын 1-ээр дуусгавар болно. Энэ асуудалтай холбоотойгоор Нийслэлийн  газрын албаны дарга Э.Болорчулуунтай ярилцлаа.


-Газар үнэгүй өмчлөх хуулийн хугацаа ирэх тавдугаар сард дуусна. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд нийт хэчнээн иргэн 0,07 га газраа өмчилж авсан байдаг юм бол?

-УИХ-аас 2003 онд Монгол Улсын иргэн бүрт нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлүүлэх тухай хуулийг баталж байсан. Дараа нь 2008, 2013 онуудад газар өмчлөлийн хуулийн хугацааг тус бүр таван жилийн хугацаатайгаар сунгасан. Хамгийн сүүлд УИХ Газар өмчлөлийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа үнэ төлбөргүй газар өмчлөх хугацааг 2018 оны тавдугаар сарын 1-н болгож сунгасан.  Нийслэлийн 1,3 сая иргэнээс 14 хувь нь, Монгол Улсын хэмжээнд газар өмчлөл 13 хувьтай байна.

Нийслэлийн газрын албанаас 2018 оны өмнө гэр хороололд газар эзэмшиж байсан иргэдийг газраа өмчлөх аян өрнүүлж, судалгаа хийсэн. Нийт 200 мянган иргэнээс 17 мянга орчим иргэн газраа өмчлөөгүй байна гэсэн судалгаа гарсан. Нийслэлийн газрын албанаас Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн агентлагт газар өмчлөлийн хугацааг сунгаж өгөөч гэсэн хүсэлтээ хүргүүлсэн. Агентлагаас мөн газар өмчлөлийн асуудлыг хугацаагүйгээр сунгаж өгөх хүсэлтээ УИХ, Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Хугацааг сунгах л болов уу.

-Нийслэлд газар байна уу. Иргэд өмчлөх газар олдохгүй байна, олдож байгаа нь ямар ч дэд бүтэцгүй, эсвэл хүн амьдрахын аргагүй газар байна гэж их ярьдаг. Цахимаар газар өмчлөхийг зогсоосон шалтгаан нь юу вэ?

-Нийслэлийн Засаг даргын А-17, А18 тоот агаарын бохирдолтой холбоотой захирамжууд гарсан. Энэ захирамжуудад нийслэл өөрийн даацын хэмжээг тогтоосон. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын эцсийн тэлэх хязгаарыг тогтоож өгсөн. Тогтоосон хязгаарын хүрээнд газар олгох, эзэмшүүлэх ажил хийгдэж байна. Өмнөх жилүүдэд иргэдэд цахимаар газар өмчлөх эрх олгосон. Нийт 44 байршилд 68869 иргэнд цахимаар газар өгсөн. Эдгээр газруудын байршил нь суурьшлын бүст ороогүй, эко бүсэд хамаардаг. Сансрын зурагнаас төлөвлөлт хийсэн газруудад шууд цахимаар газар олгож, төлөвлөлт хийсэн учраас цэг тэмдэгтийг нь байршуулахаас эхлээд хийх ажил олон байгаа. Зарим олгогдсон газарт цэг тэмдгийг нь байршуулахаар гуу жалга, өндөр уулын орой, эрэг газар гэх мэт тухайн газар иргэн амьдрах боломжгүй газрыг ч өмчлүүлсэн байсан. Түүнээс гадна цахимаар олгож байсан учраас газар өмчлөх хүсэлтэй хүмүүсийн 34 хувийг  0-17 насны хүүхдүүд эзэлж байна. 17 наснаас өмнөх хүүхдүүд эд хөрөнгө, газар, аливаа зүйлийг өмчлөх боломжгүй. Ийм учраас 0-17 хүртэлх насны хүүхдүүдийн авсан газрыг эцэг, эх нь захиран зарцуулах эрх зүйн боломж нь хэр нээлттэй вэ гэх зэрэг олон асуудлууд тулгамдаж байгаа юм. Мөн дэд бүтэц байхгүй, зам байхгүй байх жишээтэй. Мөн энэ 44 байршилд газар өмчилж авсан 69 мянга орчим иргэдээс нэг нь ч хашаа барьж, тэндээ амьдраагүй. Гэтэл өнөөдөр зайлшгүй газар өмчлөх, тэндээ амьдрах шаардлагатай хэчнээн хүн байна вэ зэрэг хууль эрх зүйн хувьд шийдвэрлэх шаардлагатай ажлууд тулгарсан учраас цахимаар газар өмчлөлийг түр хугацаагаар зогсоосон. Газар өмчлөл бага хувьтай, мөн Монгол Улсын иргэн хаана ч газар өмчлөх эрхтэй учраас дараагийн өмчлөлийг хот хооронд болон суурин газрыг холбосон газар болон тухай иргэн төрсөн нутагтаа, өөрийн сонирхсон аймаг, суманд авах боломжуудыг бүрдүүлэхээр ажиллаж байна.  Энэ саналуудыг хуульд эсвэл журамд хэрхэн зохицуулах вэ гэдгийг бид судалж байна. Дэд бүтэцтэй, суурин газруудад иргэдээ газар өмчлүүлэх чиглэл рүү явах нь зөв гэсэн гарцыг хайж байна.

-Цахимаар газар олгох нь иргэдэд илүү хүртээмжтэй амар байсан юм болов уу. Цаашид хуулийн хугацаа сунгагдвал цахимаар газар өмчлөх үү эсвэл?

-Иргэд өмчилсөн газартай болчихсон гэдэгт л илүү сайшаалтай хандсан байх. Яг өмчилсөн газраа цаашид ямар хэрэгцээнд ашиглах, амьдрах боломжтой эсэх тал дээр тооцоолол хийгээгүй байх шиг байгаа. Энэ нь цахимаар олгосон газруудад хашаа бариагүйгээс  харагдаж байгаа. Мөн гэр бүлийн хэрэгцээнд нэг газар, нэг дор газар авах сонирхол маш их. Гэтэл энэ боломж нь хуульд тусгагдаагүй байсан. Цахимаар олгох уу, өөрсдийн сонгосон газрыг нь өмчлүүлэх үү гэдгийг олон нийтээс санал асуулга явуулж ямар хэлбэрээр газар олгох вэ гэдгийг судалж байж шийднэ.

-Цахимаар олгосон газарт иргэд газраа хатгаагүй гэсэн. Иргэд өмчилсөн газраа хашаажуулах шаардлагатай байх?

-69800 хүн газраа өмчлөөд нэг нь ч хашаа хатгаагүй, амьдраагүй байх жишээтэй. Иргэд газраа аваад дугуй, шон хатгачихсан байдаг. Иргэд өөрсдөө амьдрах, өмчлөх эрхтэй бол тухайн газраа хашаалж, хамгаалж явах  ёстой. Өмчилнө  гэдэг нь тухайн иргэн өөрөө захиран зарцуулах эрхтэй болдог учраас бид хашаагаа барь гээд шаардаад байх нь зохимжгүй. Иргэд аль болох өөрсдөө хариуцлагатай байх нь л чухал. 

-Нийслэлтэй ойр дэд бүтэц хөгжсөн Төв аймгийн зарим сумд, суурин газруудад газар олгох боломж байдаг уу?

-Нэгдсэн асуудлыг бодлогоор хангаж шийдвэрлэх нь Геодизи, зураг зүйн агентлаг зохицуулах болов уу. Жишээлбэл, Улаанбаатар хоттой ойрхон сумдын өөрсдийнх нь ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл зэрэгт нь ямар зохицуулалт хийх вэ гэдгийг сайн судалж, шийдвэрлэх байх. Орон нутгаас газар авах хүсэлтэй байгаа бол тухайн орон нутгийн Засаг даргад хандаад газраа авах боломжтой.

-Зуслангийн газар өмчлүүлэх ажил хийгдэж байгаа юу?

-Ногоон бүс буюу зуслангийн газарт газар эзэмших ажил үргэлжилж байгаа. Ногоон бүст гэр бүлийн хэрэгцээнд хориглолт, хамгаалалтаас гадна бүст байвал 0,07 га газар өмчлүүлнэ. Ойн, усан сан болон замын трасс гэх мэт тодорхой шаардлагууд бий. Түүнээс бусад нөхцөлд ногоон бүст газар олгож байгаа.

Тавдугаар сарын 1-ээр хуулийн хугацаа дуусгавар болж, сунгагдлаа гэхэд сунгагдах хугацаа болтол нэг ч газар өмчлөхгүй гэсэн үг үү?

-Бүр олгохгүй гэсэн ойлголт байж болохгүй. Иргэд өөрсдөө оршин суугаа газраа боломжтой, эзэнгүй, нөөц газруудыг олж ирвэл дүүргүүдийн Засаг дарга нар шийдвэрлэх боломжтой гэсэн хуулийн заалт бий.  Хугацаа дуусгавар болох гэж байгаа учраас сүүлийн нэг сар ачаалал маш их нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн харьяа газрын албад амралтын өдөр буюу бямба гаригт ажиллах үүрэг чиглэл өгөөд ажиллаж байна.

Хотын даргын захирамжаар Эко бүс тогтоосон гэсэн. Энэ эко бүс дэд бүтэц хөгжсөн газрууд гэж ойлгож болох уу?

-Эко бүсийг иргэдэд ойлгомжтой болгох тал дээр ажиллаж байна. Сая цахим өмчлөлөөр уулын дотор талд гэр хороолол ихтэй байснаас агаарын бохирдол ихсэж байгаа. Цахимаар эко бүст газар өмчлүүлбэл агаарын бохирдол нэмэгдэхгүй байх боломжтой юм. Тиймээс суурьшлын бүс, эко бүсийг тус тусад нь тогтоож, газар олгож байгаа юм.

-Сүүлийн үед иргэдийн дунд газрын маргаан их гарах болсон нь давхардуулж газар олгосонтой холбоотой гэх юм билээ?

-Газрын маргаантай холбоотойгоор 600 гаруй иргэд оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Эдгээр иргэдийн зүгээс газар давхацсан, хориглосон бүст амьдрах зэрэг саналуудыг их ирүүлсэн байдаг. Иргэд тухайн үед газар эзэмших гэрчилгээгээ авсныхаа дараа кадастрын зураглал хийлгэж газрын албаны мэдээллийн санд суулгах ёстой байдаг. Гэтэл гэрчилгээгээ аваад зураг хийлгээгүйгээс мэдээллийн санд бүртгэгдээгүй учраас дараагийн иргэнд олгогдсон маргаанууд их гарч байна. Үүнийг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ. Түүнээс гадна Туул голын сав зэрэг хориглолт хамгаалалтын бүст иргэд өөрсдөө ирж бууж, газар хатгачихаад газар олгохгүй байна гэж заргалддаг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхээр 152 иргэний өргөдлийг холбогдох аж ахуй нэгжид албан бичгээр хүргүүлээд, тухайн байгууллага өөрсдөө шийдвэрлэхээр болсон.

Ш.ЧИМЭГ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-12 43.228.131.45

миеэгийн газрын наймаачин авилгачдын нэг л байх шиг байна

Avatar

dlhflqflkn 2018-04-12 112.72.14.148

M.Enkhboldiin b*** doloogchiin neg

Avatar

Зочин 2018-04-12 202.21.106.123

УБ, ДА, ЭТ, Төв, Сэлэнгээс бусад газарт хүссэн иргэн болгонд 1 га газар үнэгүй хувьчлах хэрэгтэй. Ингэж байж иргэдийн хэт төвлөрлийг сааруулна.

Avatar

Зочин 2018-04-12 119.40.98.10

Цахимаар газар өмчлүүсэн зөв байсан олон иргэд газартай болсон харин дэд бүтцийг нь эд нар шийдэж өгөх ёстой.

Avatar

Ulziijargal 2018-04-12 59.153.115.16

Buruu dotroosoo avah magadlal ondor bi ooroo gazar deeree amidraad hashaa barisan baihad oor hun deer gercjilgee garsan baisan'

Avatar

Зочин 2018-04-12 202.21.112.4

2-r eeljin gazar omchloloor tsahimaar gazar awsan gehdee 0.05 ga gej ogj bsan ih jijeghen gehdeel odoo hurtel gazar omchloh ulsin gerchilgee ni garaaguil bga ymarch uchirtai ym boo med negel gazartai gej ner maani ywaad bdag awsan gerchilgee hund uzuuleh alban ysnii tamag temdegtei gerchilgee bhgui

Avatar

Болио 2018-04-12 114.242.249.200

Төр дэд бүтцээ тавиад өгчихөөч. Хотоо тэлэх гол боломж байсныг болиулаад хотын төврүүгээ шавуулаад байхий Мангарууд юмаа. Тог, ус, замыг нь хийгээд өгчихөөч би тэгвэл хотын төвийн байрнаасаа илүү тэнд чинь баймаар бна. Бүх айлын газар уулын оройд бнауу, гуцна биз. Хийхгүй хүнд шалтаг олон гэж. Ажлаа хийж чадахгүй бол ядаж дуугүй байгаач, төрийн залгамж холбоо гэж байна уж ер нь. Яахаараа Ардын хүүхэд газартай байж болохгүй гэж. Дарга нарын хүүхдүүд өмчийн баталгаатай ардын хүүхдүүд хоосон байх ёстой юм уу. Энэ нэг юмыг хаанаас авчрахд суулгачихсийн бол

Avatar

Bat 2018-04-12 49.0.144.27

Teneg maluud Zugeer eruul baisan gazriig zavaaruulj hayasan daa Huduuguur neg gazart bulsan dugui Manai huuhed nadaas Aabaa end dugui urguulj baigaam uu gej asuuj bilee Turuuchiinhee ger horoololiin 00 bohiriig shiideegyi baij daraagiin zavaan yum hiij baigaamdaa

Avatar

Зочин 2018-04-12 182.160.3.138

Одоо бөөн авилгал хахууль, танил тал, МАН -ынхандаа газар олгох ажил явагдаж байгаа юм байна. [Хориотой Үг] нам юмаа, үнэхээр.

Avatar

Цахим газартай иргэн 2018-04-12 202.70.42.102

Яаж хашаа зоох юм бэ?:. Ямар ч дэд бүтэцгүй газарт газар өгсөн ш дээ. Дэд бүтцийг шийдээд өгвөл яг одоо хашаагаа зоогоод хотоос гараад амьдрахад бэлэн байна. Бат-Үүл засаг дарга байхдаа дэд бүтцийн асуудлыг нь шийдэж өгнө гэсэн. Удалгүй сонгууль болоод энэ бүрэн замхарсандаа. Дэд бүтцийг нь шийдээгүй байхад очоод хашаа зоогоод амьдрал нөгөө л хөрсний бохирдол чинь үүснэ ш дээ. Энэ асуудлаа шийдээч ээ

Avatar

Зочин 2018-04-12 182.160.3.138

Шал тэнэг нөхөр юм. Энэ бол яг мангарын [Хориотой Үг]. Цахимаар өгчих хэрэгтэй шүү дээ. Дараа нь дэд бүтцээ барьж газраа амьдруулна, заа. Одоо тэгээд баахан бичиг баримт бүрдүүлээд оочирлож хахуульдах юм уу?

Avatar

Зочин 2018-04-12 112.72.14.65

Бэлэн унэгуй газар огоод байхад оор юм шаардаад загнаад шааасан тэр газраа амьдрах боломжгуй бол эхний ээлжинд хашаа бприад ногоо тариачээ жимсний мод тариад орхичоочээ ядаж хэдэн жилийн дараа нов ногоон жимс мод вдагласан сайхан газар болно шуу дээ жаахан монго гаргаад борооны ус цуглуулах сав нетээс харж байгаад хийчэчээ ухэр монголчуудаа

Avatar

Зочин 2018-04-12 112.72.14.65

Цахилгаан гэж нусэр юм огт хийж болохгуй шуу анхнаас энэ газарт нь эко эрчим хучний эх уусвэртэй байх шаардлага тавь юм л бол тороос бух юмаа нэхээд хэн бэ хэдэн он бэ цэвэр бохироо бичил септик суурилуулаад шийдэх хэрэгтэй

Avatar

Батүүл тэнэгийн хийсэн ажил 2018-04-12 202.21.127.168

Энэ бол үнэндээ тэнэглэл байсан. Монголын хөрсийг мэдэхгүй Батүүл оркийн хийсэн ажил. Манай
малын бэлчээрт газар олгосон, эхлээд тэр газар чинь эзэнгүй мэт харагдавч Монголчуудын бас нэг хэсэг малчдын малын бэлчээр гэдгийг тэнэг Батүүл яахин мэдэх билээ

Avatar

ҮҮЛИЙН ЗӨВ 2018-04-12 202.179.26.185

ЦАХИМ ЧИНЬ ЗӨВ БАЙСАН

Avatar

Зочин 2018-04-12 202.131.245.11

Тэгээд ийм эргүй малыг төрийн албан хаагч болгоод суулгах гэж.Тэгээд ажилалдаа.Дээд удирдлагадаа аналаа оруулалдаа.Тог,ус,автобус,хорооны засаг дарга гээд л олон хэрэгцээ шаардлагыг яаралтай шийдэлдээ. Юугаа хийгээд суугаад байдгийн. Юуны нүүрс түлэхгүй энэ тэр. [Хориотой Үг] юм уу хаашаа юм.Боловсруулсан түлшээ олноор нь үйлдвэрлэж чадаагүй байж тэр засаг нусгай их олон юм ярих юм.та нар зүгээр иргэдийн амьдралаар бага тоглоорой. Дургүй хүргээд байвал зүгээр очоод алгадаад хаяна шүү.

Avatar

Газраа цахимаар өмчилсөн иргэн 2018-04-12 202.131.245.11

Цахим газар олголтыг бодит ажил хэрэг болгохын тулд цахимаар олгогдсон газар бүрт дараах ажлуудыг яаралтай зохион байгуулж хийх ёстой. Үүнд. Төрөөс хөрөнгө оруулалтаар дараах дэд бүтцийн байгууламжыг барьж өгөх хэрэгтэй.
-Өндөр хүчдэлийн шугам татаж өгөх ёстой. Цахилгаангүй бол тэнд чинь хэн очиж хашаа барьж амьдрах юм бэ.
-Цэвэр усны хангамж. Зөөврийн усны худаг болон гүний худаг барьж байгуулах.
-Хаяагжилт, төрийн байгууллагын нэгж.
-Нийтийн тээврийн хэрэгсэл чиглэл гаргаж явуулах.
Энийг яаралтай шийдэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-04-12 103.229.121.98

Ezgui hooson gazar hun yaj amidrah ym be. Chi uuruu ehleed Baganuuriin tsaana ezgui gazar ochood 1raa hashaa bariad amidachih

Avatar

Зочин 2018-04-12 150.129.142.53

yaj xazhas barix ve alc xol xamgiin exnii neg ym unaa bxgvi ezgvi xezee ded bvtetztei bolox n todorxoigvi tegeed gazar ogcon ged bga ym uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж