Вегасын плэй-оффын анхны гоолыг Ши Теодор орууллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Вегасын плэй-оффын анхны гоолыг Ши Теодор орууллаа

Вегасын плэй-оффын анхны гоолыг Ши Теодор орууллаа

Лигийн шинэ цэрэг Вегас Голден Найтс баг плэй-оффын анхны тоглолтоо өөрсдийн “T-Arena” ордонд Лос-Анжелес Кингс багийн эсрэг хийлээ. Хоёр багийн цувралын эхний тоглолтонд талбайн эзэн баг Вегасын ялалтаар өндөрлөсөн байна.

Бүхий л зүйл нь багийнхаа шинэ түүхийг бичиж буй Вегас Голден Найтс багийн плэй-оффын анхны гоолыг Канад довтлогч Ш.Теодор оруулсан. Ш.Теодор Анахайм Дакс багийн тоглогч боловч багийнхаа төлөө бүтэн улирал тоглож үзээгүй байсан бол лигийн шинэ цэрэг Вегас Голден Найтс багт ирээд багийнхаа плэй-оффын анхны тоглолтын х-фактор болж нэрээ түүхэнд үлдээж байна. Түүнд гоолын дамжуулалтыг Чех тоглогч Т.Носек өгсөн юм.

Б.Бямбабаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж