Аваргууд Филадельфид хичээл заалаа

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Аваргууд Филадельфид хичээл заалаа

Аваргууд Филадельфид хичээл заалаа

Өнөө өглөө NHL буюу Хойд Америкийн Үндэсний Хоккейн лиг (ҮХЛ)-ийн плэй-оффын тоглолт эхэллээ. Сүүлийн 2 удаагийн Стэнлийн цомын аварга Питтсбург Пингвинс баг талбайдаа Филадельфиа Флайерс багийг хүлээн авч “хичээл” зааж 7-0 харьцаатай буулгаж авсан байна.

Тус тоглолтонд талбайн эзэн Питтсбург Пингвинс багаас багийн ахлагч С.Кросби 3 гоол оруулсан бол залуу довтлогч Ж.Генцел 1 гоол, 3 гоолын дамжуулалт, К.Хагелин 1 гоол, 1 гоолын дамжуулалт, Е.Малкин болон Б.Раст нар тус бүр 1 гоол оруулж оруулж баг нь цувралын эхний тоглолтонд ялалт байгууллаа. Филадельфиа Флайерс багаас тоглолтын 2-р үед хаалгач Б.Эллиоттыг суулгаж, Чех хаалгач П.Мразекыг талбайд гаргасан ч байдал өөрчлөгдсөнгүй. Б.Эллитотт 19 цохилтын 14-г нь хаасан бол П.Мразек 14 цохилтоос 12 цохилтыг нь хаасан байна. Энэ цуврал эрт өндөрлөх магадлалтай. Филадельфиа Флайерс нэр төрийн ганц ялалтыг талбай дээрээ хийх тоглолтоос авч болох юм.

Цувралын харьцаа: Питтсбург Пингвинс 1-0 Филадельфиа Флайерс

Б.БЯМБАБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж