Виннипег түүхэн ялалт байгууллаа | News.MN

Виннипег түүхэн ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Виннипег түүхэн ялалт байгууллаа

Виннипег түүхэн ялалт байгууллаа

Багийнхаа түүхэнд ердөө 2 дахь удаагаа плэй-оффт шалгарсан Виннипег Жетс баг плэй-оффын эхний тоглолтондоо Миннесота Уайлд багийг 3-2 харьцаатай буулгаж авлаа. Энэ хожил нь Виннипег Жетс багийн плэй-оффын анхны ялалт болж байна. Тэд өмнө нь 2014-2015 оны улиралд плэй-оффт шалгарсан ч эхний шатанд Анахайм Дакс багтай хийсэн цуврал тоглолтонд 4-0 харьцаатай хожигдож байсан.

Өнөөдрийн гол дүр нь залуу Финланд довтлогч П.Лайне болон Ж.Морроу нар байлаа. Тоглолтын эхний гоолыг 2-р үед М.Шайфли хүний илүүтэй буюу повер-плэй тоглолтоос оруулсан. Удалгүй зочдоос М.Кюллен болон З.Паризе нар 2 минутын зайтай гоол оруулж талбайн эздийг хүнд байдалд оруулсан. Гэвч шийдвэрлэх 3-р үед Финланд довтлогч П.Лайне тэнцээний гоолыг оруулсан бол Ж.Морроу хожлын гоолыг оруулсан байна. Ингэснээр Виннипег Жетс баг плэй-оффын анхны ялалтаа талбайдаа үзэгч хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө байгуулж байна.

Цувралын харьцаа: Виннипег Жетс 1-0 Миннесота Уайлд

Б.БЯМБАБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж