НҮБ-ын байрны үүдэнд 17 хүний цогцсыг байрлуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

НҮБ-ын байрны үүдэнд 17 хүний цогцсыг байрлуулжээ

НҮБ-ын байрны үүдэнд 17 хүний цогцсыг байрлуулжээ

Төв Африкийн Бүгд Найрамдах улс дахь НҮБ-ын байрны үүдэнд уурсаж, хилэгнэсэн иргэд 17 хүний цогцсыг тавьж, хүчирхийллийг зогсоохыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Жагсагчдын хэлж буйгаар тэдгээр цогцос бол нийслэл Банги хотод мягмар гаригт НҮБ-ын энхийг сахиулагчид болон зэвсэгт бүлэглэлийн хооронд гарсан мөргөлдөөний үеэр амиа алдсан энгийн хүмүүсийнх ажээ. Төв Африкийн Бүгд Найрамдах улс дахь НҮБ-ын төлөөлөгчид энэ асуудлаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

НҮБ-ын энхийг сахиулагчид өнгөрсөн ням гаригт нийслэл Банги хотын ойролцоо босогчдын эсрэг цэргийн ажиллагааг эхлүүлсэн ажээ.

Хүн амын дийлэнхийг нь Христийн шашинтнууд эзэлдэг Төв Африкийн Бүгд Найрамдах улсад 2013 онд Исламын шашинт босогчид төрийн эрхийг авснаар үймээн самуун, эмх замбараагүй байдал газар авсан юм. 1960 онд Францаас тусгаар тогтносон цагаас хойш хөл толгойгүй болсон байгалийн асар их баялагтай  энэ улсад 2016 онд сонгуулиар сонгогдсон шинэ засгийн газрын энхтайван тогтоох гэсэн чармайлт талаар болсон юм.

Төв Африкт Исламын шашинт босогчид хүчирхийлэл үйлдэж, үймээн самуун дэгдээх болсноос НҮБ-ын энхийг сахиулагчдыг тийш илгээсэн.

Харин өчигдөр Банги хотын жагсагчид НҮБ-ын энхийг сахиулагчид энгийн номхон иргэдийг буудаж хөнөөсөн хэмээн эсэргүүцэл илэрхийлсэн байна.

НҮБ-ын байрны өмнө жагсагчдын байрлуулсан цогцсыг энхийг  сахиулагчид болон Улаан загалмай олон улсын байгууллагын ажилтнууд тэндээс зайлуулсан ажээ.

Мягмар гаригт гарсан мөргөлдөөний үеэр нийт 21 энгийн номхон хүн амиа алдсаны дунд хоёр эмэгтэй, хоёр хүүхэд байсан гэнэ.

Эх сурвалж: AP 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж