Ч.Сайханбилэгийг хамгаалагчтай нь хорьсон нь хууль бус гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэгийг хамгаалагчтай нь хорьсон нь хууль бус гэв

Ч.Сайханбилэгийг хамгаалагчтай нь хорьсон нь хууль бус гэв

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг дөрөвдүгээр сарын 10-ны орой АТГ-т байцаалт өгсний дараа баривчилсан билээ. Түүнийг үргэлжлүүлэн хорих саналаа АТГ-аас прокурорын байгууллагад өгч, шүүхэд шилжүүлсэн. Энэ шүүх хурал өнөөдөр /2018.04.10/ Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн 30 хоног баривчлахаар боллоо. Энэ талаар түүний өмгөөлөгч Л.Данзанноров мэдээлэл өглөө.

Тэрбээр, “2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр АТГ-аас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг гэрчээр дуудаж, байцаалт авна гэж дуудсан. Дуудсаны дагаа Ч.Сайханбилэг АТГ-т очиж, мэдүүлэг өгсөн.  Тухайн өдөр гэрчээр гурван цаг гаруй байцаасны дараа шууд прокурорын зөвшөөрлөөр баривчлах шийдвэр гаргаж, цагдан хорьсон. Засгийн газрын тухай хууль болон Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиудад зааснаар төрийн тусгай хамгаалалт нь дуусаагүй тохиолдолд зөвхөн шүүхийн шийдвэр гарсны дараа цагдан хорьдог. Гэтэл АТГ-аас түүнийг төрийн тусгай хамгаалалттай хамт хорьж, цагдсан нь хууль зөрчиж байгаа үйлдэл юм” гэлээ.

Мөн өмгөөлөгчийнх нь зүгээс АТГ-ыг хууль зөрчиж баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээнээс хамгийн  хүнд хэлбэрийг сонгож байгааг нь буруутгаж байгаагаа мэдэгдлээ. Прокурорын байгууллагаас өмнө нь Ерөнхий  сайд асан Ч.Сайханбилэгийг дуудан ирүүлэх саналаа хүргүүлээд байсан юм. Тэрбээр прокурорын байгууллага дуудах бүрт өөрийн тайлбараа өгч, хариу өгч байсан. Онцгой шалтгааны улмаас гадаадад байгаа  шалтгаанаа тайлбарласан ил захидлаа илгээж байсан юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж