Расселл Уэстбрүүк хоёр улирал дараалан трипл дабл дундчилсан цорын ганц тоглогч

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Расселл Уэстбрүүк хоёр улирал дараалан трипл дабл дундчилсан цорын ганц тоглогч

Расселл Уэстбрүүк хоёр улирал дараалан трипл дабл дундчилсан цорын ганц тоглогч

Өнөөдөр Хойд америкийн сагсан бөмбөгийн холбооны 2017-2018 оны улирлын сүүлийн тоглолтууд явагдлаа. Жилийн өмнө Оклахома Сити Тандер багийн тоглогч Расселл Уэстбрүүк бүтэн улирлын турш трипл дабл дундчилан алдарт Оскар Робертсоны амжилтыг давтан улмаар лигийн улирлын үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртэж байсан билээ.

Тэгвэл Тандерийн 0 дугаартай багийн ахлагч өнөөдөр албан ёсоор хоёр улирал дараалан трипл дабл дундчилсан тоглогч болж түүхэнд нэрээ мөнхөллөө. Багийн лидер Кевин Дюрантийг Голден Стэйт Уарриорс руу алдснаас хойш бүс аваргийн өрсөлдөөнөөс хасагдсан Оклахома Сити Тандер багийн амжилтыг нуруундаа үүрсэн Рассел Уэстбрүүк өнгөрөгч улиралд 42 тоглолтонд трипл дабл толилуулж тэртээ 1961 ээс 1962 оны улиралд 41 трипл дабл гүйцэтгэсэн алдарт Оскар Робертсны нэг улиралд хамгийн олон трипл дабл гүйцэтгэсэн гэх бараг эвдэх боломжгүй рекордыг эвдсэн билээ. Тэгвэл энэ улиралд Пол Жорж,Кармело Антони гэсэн шилдэг хамтрагчтай болсон өнгөрөгч улирлын үнэ цэнтэй тоглогч улирлын сүүлийн 2 тоглолтонд 34 самбараас бөмбөг авал хийвэл оноо, оновчтой дамжуулалт, самбараас бөмбөг авалт гэсэн 3-н үзүүлэлтийн дундаж 10-аас дээш гарахаар байсан бөгөөд даваа гаригт Майами Ритийн эсрэг 18 самбараас бөмбөг авалт хийгээд байсан юм.

Харин өнөөдөр Оклахома Сити Тандер талбайдаа Мемфис Гриззлесийг 137-123 аар хожсон тус тоглолтонд 3-р үед 16 дахь самбараас бөмбөг авалтаа хийснээ албан ёсоор хоёр улирал дараалан трипл дабл дундчилсан тоглогч болон түүхэнд нэрээ бичүүллээ. Дашрамд сонирхуулахад Оклахома Сити Тандер улирлыг 48 хожил, 34 хожигдолтой Өрнөд бүсийн 6-д бичигдэн плей-оффт 3-р шалгарсан Юта Жазз багтай өрсөлдөхөөр болсон байна.

Ю.ЧИНБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж