
-Тавантолгойн гэрээний хөрөнгө оруулалт, ашиглалтын талаар саналаа хэлж байгаа хүмүүсийн дийлэнх нь шүүмжлэл хэлж байна. Энэ юутай холбоотой вэ?
-Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл нь ард нийтийн сайн сайхны төлөө зориулагдсан л төсөл. Ер нь аливаа том төслийг төлөвлөж байж л биелүүлдэг. Одоогийн байдлаар төлөвлөгөөний л дагуу явж байна. Бүх бэлтгэлийг хангаж байгаад ирэх оны эхний улиралд энэ том баялгийн үнэт цаасыг дэлхийн зах зээл дээр гаргана. Хэдий чинээ эрт гаргана, төдий чинээ хувьцааны үнэ цэнэ, засгийн газарт орж ирэх ноогдол ашгийн хэмжээ нэмэгдэх ёстой. Ингэхээр 2012 он бол үндсэндээ энэ ажлын зохион байгуулалтын жил байх ёстой. Эхний ноогдол ашиг 2013 оноос хуваарилагдаж эхлэх ёстой. Уурхайн хүчин чадлын хувь хэмжээ өндөрсөх тусам үнэ цэнэ нэмэгдсээр байх болно. Төслийг бүхэлд нь ашигтай байлгахын тулд хэд хэдэн хүчин зүйлсээс шалтгаална. Үүнд, нэгдүгээрт уурхайгаас олборлосны дараагаар бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргасан байх ёстой. Ингэж байж л гадаадад манай хувьцааг үнэтэй худалдаж авна шүү дээ.
-Гадаадын хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр ямар түвшинд байна?
-Зүүн Цанхын олборлолт эхэлчихсэн. Энэ жилдээ нэг сая тонныг олборлох ба цаашид олборлолтын хэмжээг ихэсгэхээр гадаадын оператор компанийг нэмж оруулах болно. Баруунцанхийн хэлэлцээр ид дундаа байгаа. Тийм ч амар биш байна.
-Мэдээж өөр өөрсдийн хатуу байр суурийг илэрхийлж байгаа байх?
-БНХАУ-аас бид танай нүүрсийг өөрсдийнхөө нутаг дэвсгэр дээгүүр тээвэрлэнэ. Дэлхийд борлогдохгүй эрчим хүчний их нөөцийг чинь бид л авна. Иймд энд их үүрэгтэйгээр оролцох ёстой гэх санал гаргаж байгаа. Оросууд ч мөн танай нүүрс манай нутаг дэвсгэр дээгүүр явна, танай төмөр замыг барихад идэвхитэй оролцоно, түлш нийлүүлэгч чухал түншийн хувьд их оролцоотой баймаар байна гэх санал гаргасан. “Пибоди” нь бид дэлхийн тэргүүний компани учраас их үүрэгтэй оролцох нь нэр төрийн асуудал хэмээх шаардлагыг мөн тавьж байна. Харин бид энэ бүх саналуудыг тэнцүүлж, үндэсний эрх ашигт хохиролгүйгээр асуудлыг шийдвэрлэх ёстой.
-Шүүмжлэлээс хүлээн зөвшөөрхүйц ажил хэрэгч саналууд гарч байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Ихээхэн туршлагатай, олон салбарын мэдлэгтэй хүмүүс оролцож байгаа тул чухал санал нилээдгүй гарлаа. Ажлын хэсэг, Төрийн өмчийн хорооны хувьд эрх мэдэл нь хязгаарлагдмал шүү дээ. Жишээ нь, Баруун, зүүн Цанх гэж хоёр хуваах нь буруу, гадны хөрөнгө оруулагчийг оруулахын оронд дотоодын хөрөнгө оруулагчдад боломж олгох зэрэг асуудлыг тавьж байна. Гэвч үүнийг УИХ-ын түвшинд л ярьж шийдвэрлэх боломжтой. Харин бидний шууд анхаарч, хэрэгжүүлэх зүйлс ч байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд урьдчилсан төлөвлөлт, тооцоо судалгаа чухал. Энэ том тооцоо судалгааг хийхэд хүчин чадал дутагддаг ч хийх л ёстой. Үр ашгийн тооцоо, Техник эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөөг дахин нарийн судлахыг зөвлөж байгааг хүлээж авч байна. Үндэсний боловсон хүчний санал санаачилгыг түлхүү тусгах ёстой гэдэг нь ч зөв.
-Хүлээн зөвшөөрөхгүй зүйлс ч бий биз дээ?
Зарим шүүмжлэл нь мэдээлэл сайн солилцож чадаагүйтэй холбоотойгоор гарч байх шиг байсан. Санаатай ч, санаагүй ч тэдгээр хүмүүст бүрэн мэдээлэл хүрээгүй нь ингэж ойлгоход хүргэсэн байх. Үүнээс нэг зүйл ойлгосон нь эдгээр ойлголтын зөрүүг арилгахын тулд хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд үнэн зөв мэдээллийг хүргэх хэрэгтэй юм.
-Ажиллах оператор компаниудтай хэзээ гэрээ байгуулж, гарын үсгээ зурах юм бэ?
-Энэ асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэчих байх. Зүүн Цанх дээр энэ асуудал яригдаж байгаа. Энд олборлолт яваад, борлуулалт эхэлчихсэн тул санаа зоволтгүй. Харин ирээдүйд оператор компани оруулна. Энэ нь үйл ажиллагааг нь сайжруулах, мөн үнэт цаасны үнийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд боломжтой. Өмнө нь Австралийн, Германы том компаниуд өрсөлдөн тендерт оролцсон. Гэвч хийх үйл ажиллагааны хүрээ их байсан тул энэ хоёрт консорциум болж нийлэн оролцох боломж байгаа эсэхийг нь асууж саналыг нь судалж байна.
-Оператор компаниуд борлуулалтад оролцох уу?
-Оператор компаниуд борлуулалтад оролцохгүй. Манай “Эрдэнэс ТТ” өөрөө энэ бүх асуудлаа шийднэ. Оператор компанид зөвхөн цалинг нь л өгнө.
-Таны хийж буй ажилтай холбоотойгоор Хятадын “Чалко” компанитай маш удаан хугацааны ашиггүй гэрээ хийсэн гэх шүүмжлэл бий шүү дээ?
-Би харин ингэж бодохгүй байна. Тус компанитай гэрээ хийсэн нь үнэн. Энэ компани нь Chinalko гэдэг төрийн маш том компанийн охин компани шүү дээ. Нэгдүгээрт, ийм гэрээ хийх шаардлага байсан. Манай Засгийн газарт ард түмнийхээ амьдралд дэмжлэг үзүүлэх маш том даалгавар байсан. Ийм зорилгоор 250 сая ам.долларыг урьдчилгаа болгон авах хэрэгцээ байсан. Уг нь энэ хэмжээний урьдчилгааг аваагүй байсан бол бид арай өөр гэрээ хийнэ. Хоёрдугаарт, Чалкод нийлүүлж буй нүүрс бол нүүрсний давхаргын хамгийн дээд талын давхаргын өгөршсөн, чанар муу нүүрс. Ийм чанартай нүүрсний үнэ нь үндсэндээ 70 орчим ам.доллараас хэтрэхгүй. Гуравдугаарт, энэ үнэ нь хязгааргүй удаан хугацаанд үйлчлэхгүй. 250 сая ам.долларыг нүүрсээр төлж дууссаны дараа зах зээлийнхээ зарчмаар үнийг асуудлыг ярих бололцоо нээлттэй байгаа.
-Нүүрс экспортлох тал дээр боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхгүй бол хүндрэл үүсэхээр байгаа?
– Энэ нь үнэхээр тулгамдсан асуудал. Үүнийг зөвхөн Төрийн өмчийн хороо, Засгийн газрын хүрээнд ярих зүйл биш. Энд олборлоод, тээвэрлээд хил дээр очоод гацаад байвал үнэхээр хүндрэл үүснэ. Үүнийг Засгийн газрын түвшинд том ажлын хэсэг дээр ярьж байгаад тодорхой арга хэмжээ авах байх.
-Оператор компаниудын тооноос Япон, Солонгосыг хассан гэж ойлгох болсон нь юутай холбоотой хэрэг вэ?
-Тодорхой тайлбарлаад өгье. Нэгдүгээрт, Япон болон Солонгосын компаниудыг хасаагүй. Хассан тухай албан ёсны ямар ч шийдвэр байхгүй. Хоёрдугаарт, ийм ойлголт бий болоход зарим нөхцөл байдал нөлөөлсөн нь үнэн. Мициу, Шинхуа хоёрын хамтарсан консорциумын хувьд Шинхуа нь бидэнтэй голлон ярьж байсан. Мөн Оросын төмөр замын хувьд оросын тал нь голлоод япон, солонгос нь түүнийгээ дагаад байгаа юм. Бид урилга, яриа хэлэлцээрээ толгойлоод буй компанид нь явуулснаас болж дээрх ойлголт гарсан байна. Мөн Японы болоод Солонгосын албан ёсны хүмүүс Монголын талтай уулзахдаа “Монголд баялаг, бидэнд өндөр технологи байна. Үүнийг нийлүүлснээр их үр дүнд хүрнэ” гэдэг. Гэтэл яг тодорхой хэлэлцээрийн ширээний ард суухдаа япон, солонгосын тал өндөр технологи санал болгоогүй. Зүгээр л нүүрс худалдаж авах саналаа л илэрхийлсэн. Бид үүнд нь сэтгэл дундуур байсан. Гэвч эцэст нь бидэнд нөхцөл байдал сайнаар нөлөөлж байна. Өчигдөр уулзахдаа япон, солонгосын тал “бид хэлэлцээрийн ширээний ард алдаа гаргажээ. Бид өндөр технологи нэвтрүүлэх талаар тодорхой саналтай ирье. Нүүрснээс шингэн түлж боловсруулах боломж байна” гэж санал тавьж байна. Бид ч хариуд нь эцсийн шийдвэр гараагүй байгааг болон саналуудыг судалж үзэхэд нээлттэй байгаа гэдгээ хэлсэн.
-Тэр эцсийн шийдвэр нь тэгээд хэзээ гарахаар байна?
-Амьдрал баялаг, тулгарч буй бэрхшээл багагүй байгаа тул төлөвлөсний дагуу оруулж чадахгүй л байна. Бид уг нь наадмаас өмнө хэлэлцүүлэгт оруулахыг зорьсон. Гол асуудлаар тохиролцоогүй тул хэлэлцээр хэзээ дуусахыг мэдэхгүй л байна. Ер нь бол энэ ондоо багтаан шийдвэрлэмээр байна.
-Ингэхэд таныг авлигийн хэргээр шалгаж байгаа. Энэ талаар тайлбар хийх үү?
-Энэ асуудлаар би хариулмааргүй байна. Шалгаж байгаа байлгүй. Хариуг нь тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Хамгийн гол нь би ямар ч нүгэл хийгээгүй.
-Ер нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс ган төмөр бэлтгэхэд Төрийн өмчийн хороо ямар үүрэгтэйгээр оролцдог вэ?
-Төрийн өмчийн хорооны харьяа олон аж ахуй нэгжүүд бий. Бүх аж ахуй нэгжүүдийн аж ахуйн гэрээ хэдэн мянгаараа бий. Тэр бүхэнд нэг бүрчлэн оролцох боломж байхгүй ч онцгой тохиолдолд дэмжлэг үзүүлэхээр оролцох нь бий. Энэ талаар шалгадаг газар нь шалгана. Надад бол энэ талаар санаа зовох юм алга.
"Ардын эрх" сонин

Hereglech 2011-08-19 202.156.8.243
Хятад companiudiin huvid yu bolj bsin bol?
hereglegch 2011-08-19 202.156.8.243
Хятад
ЗОЧИН 2011-08-19 182.160.57.157
ОРОСТОЙ ХАМТАРНА ГЭДЭГ ШАЛ ХУДЛАА ОРОСЫН ХАМТАРСАН ЮМ БОЛГОН НЬ ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙГ ХОЙШ НЬ ЧАНГААЖ ХАМГИЙН ХОЦРОГДСОН ХЭЛБЭР БОЛООД БАЙНА ОЙРЫН 5 ЖИЛДЭЭ ЭНЭ БАЙДАЛ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ ХАРИН ПУТИНЫ ДАРАА 5 ЖИЛ БОЛООД МАГАДГҮЙ НИЙЛЭЭД 10 ЖИЛ ТИЙМ УЧРААС ТӨМӨР ЗАМАА ОРОСТОЙ ХАМТРАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
Зочин 2011-08-19 132.230.169.107
Ийм зорилгоор 250 сая амдолларыг урьдчилгаа болгон авах хэрэгцээ байсан Уг нь энэ хэмжээний урьдчилгааг аваагүй байсан бол бид арай өөр гэрээ хийнэ
Зочин 2011-08-19 132.230.169.107
Ийм зорилгоор 250 сая амдолларыг урьдчилгаа болгон авах хэрэгцээ байсан Уг нь энэ хэмжээний урьдчилгааг аваагүй байсан бол бид арай өөр гэрээ хийнэ
Зочин 2011-08-19 132.230.169.107
Ийм зорилгоор 250 сая амдолларыг урьдчилгаа болгон авах хэрэгцээ байсан Уг нь энэ хэмжээний урьдчилгааг аваагүй байсан бол бид арай өөр гэрээ хийнэ
Зочин 2011-08-19 202.131.231.195
Төслийн 31-д дараахь утгатай заалтыг нэмэх 31 Цацраг идэвхт хаягдал булшлах гэж зөвхөн өөрийн орны цацраг идэвхт хаягдлыг булшлахыг гэж СБямбацогт ЦБаярсайхан ХБадамсүрэн ДОдхүү нарын гишүүд гаргасан саналыг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн байна Байнгын хорооны саналаар дэмжье гэсэн санал хураалт явуулъя
45 гишүүн санал хураалтад оролцож 29 гишүүн зөвшөөрч 644 хувийн саналаар санал дэмжигдэж байна
Санал 2011-08-19 122.201.18.133
Энэнээс өөр эрүүл монгол хүн Батболдод олдохгүй л байгаа юм байх даа
Zochin 2011-08-19 49.0.144.204
Tsoo eruul khun bhish shuu dee Zurgiig ni sain khar daa Zurgaa taviulakh yasan ch durtai DURAK ve
Зочин 2011-08-19 202.131.225.194
MAH bolon AH mongoliig sonooj duuslaa
Зочин 2011-08-19 76.21.205.49
COMPUTERSHOP mn USA aas irsen core i3i5 i7 processortoi notebooknuud zarna Utas 99172587 99999019 АМЕРИКААС ОРУУЛЖ ИРСЭН
Зочин 2011-08-19 202.131.225.194
Ochigdor oroi TV-eer yarij baigaa n YASAN ongiroo YASAN bardam YASAN yl toorsorloson baisan be Henii tuluu ajillah ostoi baigaad henruu ingej yariad baigaa n oilgomjgyi baina Ard tumnyy toloo ajillah ostoi Ard tumenruugee TENEG hyntei yarij baigaa met yarihaa bolih heregtei Chi yyrd bish shyy dee
Tsairsan hulgaich 2011-08-19 202.131.242.210
Bie muutai unuudur margaashgui uheh gej bgaa huneer saihan urdaa hiij tsairtal hulgai hiilguulj hoshgoruulj bgaad l daraa uhchiheer n saihan heleh uggui bolgoh gej bhgui u Harah tsarainii yasan ch hulgaich tsaraitai nuhur veee
Зочин 2011-08-19 124.158.67.254
солонгосын ерөнхийлөгч биеэр ирж хариулт авах юм гэсэнюу гэж хэлэх болдоохасаагүй орчуулгын алдаа гэх байхдааичихгүй
Зочин 2011-08-19 124.158.67.254
солонгосын ерөнхийлөгч биеэр ирж хариулт авах юм гэсэнюу гэж хэлэх болхасаагүй ш дээ орчуулгын алдаа гэх байхдаа
Зочин 2011-08-19 77.92.67.236
Америкд хамгийн чанартай барааг зөвхөн интернетээр л авдаг Америк хuмuuс дэлгuuр хэсэх нь багассан бөгөөд шаардлагатай бараануудаа интернетээр худалдан авдаг болжээ Энэ uзэгдэл нь улам бuр ихсэх хандлагатай байгаа юм Харин манай Монголд саяхнаас интернет худалдаа дэлгэрч эхлэж байна Монголын интернет дэлгuuрuuд дотроос хамгийн хямд нь w w w 1000заhiа ком Манайх саяхнаас 606 -оор DELL -ийн i3 процессор-той нөтбuuк оруулж ирж байгаа Uнэхээр чанартай нөтбuuк тул та худалдаж авсандаа огт харамсахгuй w w w 1000заhiа ком Монголын хамгийн хямд интернет дэлгuuр oefijweflwjlj
Зочин 2011-08-19 49.0.151.83
Сайхан цайрсан хулгайч юм аа
Зочин 2011-08-19 124.158.110.61
Зочин 2011-08-19 124.158.110.61
Харин овоо үнэмшилтэй ярьсан байна шүү дээ энэ Сугар
Уулын инженер Дорлиг 2011-08-19 49.0.151.83
Энэ хулгайч Монголын Төрийг төлөөлж байгаа юм байна л даа сульдаж дээ Монголын Төр Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Ирэгний танхимын хэлэлцүүлэгт очоод би бэлдсэн үгээ ч Төр засагтаа хүргэж чадалгүй уг хэлэлцүүлэгийг орхиж гарлаа учир нь энэ цайрчихсан хулгайч-олигархи гарч ирж их мэдэгч царайлан олон юм яриад эхлэхээр үнэн ой гутаад бас бөөлжис цутгаад Ер сайд энэ хулгайч аа байлгаад байгаа нь цаанаа бас учиртай л байх даа хөөрхий
Зочин 2011-08-19 77.92.67.236
Америкд хамгийн чанартай барааг зөвхөн интернетээр л авдаг Америк хuмuuс дэлгuuр хэсэх нь багассан бөгөөд шаардлагатай бараануудаа интернетээр худалдан авдаг болжээ Энэ uзэгдэл нь улам бuр ихсэх хандлагатай байгаа юм Харин манай Монголд саяхнаас интернет худалдаа дэлгэрч эхлэж байна Монголын интернет дэлгuuрuuд дотроос хамгийн хямд нь w w w 1000заhiа ком Манайх саяхнаас 606 -оор DELL -ийн i3 процессор-той нөтбuuк оруулж ирж байгаа Uнэхээр чанартай нөтбuuк тул та худалдаж авсандаа огт харамсахгuй w w w 1000заhiа ком Монголын хамгийн хямд интернет дэлгuuр nrtnheghegrefew