Алжирт онгоц осолдож, 257 хүн амиа алджээ | News.MN

Алжирт онгоц осолдож, 257 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Алжирт онгоц осолдож, 257 хүн амиа алджээ

Алжирт онгоц осолдож, 257 хүн амиа алджээ

Алжирт цэргийн алба хаагчид болон тэдний ар гэрийнхний зорчиж явсан цэргийн онгоц өчигдөр осолдсоны улмаас 257 хүн амиа алджээ. Алжирын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр амиа алдсан хүмүүсийн 247 нь зорчигч, 10 нь нислэгийн багийн гишүүд байсан гэнэ. Онгоцны ослын шалтгааныг тогтоохоор шинжээчид мөрдлөг явуулж байгаа ажээ.

Амиа алдсан хүмүүсийг хэн болохыг тогтоохын тулд тэдний цогцсыг таниулахаар хотын цэргийн төв эмнэлэгт аваачсан гэнэ.

Онгоц лхагва гаригт нийслэл хотоос баруун өмнөд зүгт 30 км-ийн зайтай оршдог цэргийн баазын Буфарик нисэх буудлаас хөөрсөн байжээ.

Гэвч онгоц нисэх буудлын хамгаалалтын хязгаараас гараагүй байхдаа осолдсон гэнэ.

Алжирын Батлан хамгаалах яамнаас амиа алдсан цэргийн алба хаагчид болон тэдний гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.

Осолдсон цэргийн онгоц нь 1970 онд үйлдвэрлэгдэж эхэлсэн Зөвлөлтийн үеийн Ил-76 загварын цэргийн тээврийн онгоц гэнэ. Цэргийн энэ онгоцыг ачаа, тээвэрт өргөнөөр ашигладаг ажээ. Алжирын армид ийм хэд хэдэн цэргийн онгоцыг ашигладаг байна.

2014 оны хоёрдугаар сард АНУ-д үйлдвэрлэсэн C-130 загварын турбо хөдөлгүүрт Геркулес онгоц уул мөргөж унасны улмаас 76 хүн амиа алдаж, нэг хүн амьд үлдсэн юм.

Эх сурвалж: AP

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-12 202.21.106.123

Орос онгоц аюултай

Avatar

Zochin 2018-04-12 103.9.88.210

1970 онд үйлдвэрлэсэн онгоц. Харин ч сайн ниссэн байна.

Avatar

Zochin 2018-04-12 103.9.88.210

Ашиглатын хугацааны аль хэдийн дууссан онгоц л байна шүү дээ.

Avatar

khongor 2018-04-12 202.55.183.108

эмгэнэл

Avatar

Зочин 2018-04-12 202.21.120.226

Тувт Орос онгоц сөнөдөг яасан заяа нь хаяцан ямбийнууд вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж