Засгийн газрыг огцрох шаардлага тавин жагсаж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Засгийн газрыг огцрох шаардлага тавин жагсаж байна

Засгийн газрыг огцрох шаардлага тавин жагсаж байна

Сүхбаатарын талбайд өнөөдөр /2018.4.12/ хэсэг иргэд ‘Засгийн газар огцрох ёстой’ гэсэн шаардлага тавин жагсаж байна. Шаардлагаа Засгийн газарт өнөөдөр хүргүүлэх аж. Мөн жагсаалаа 14.00 цаг хүртэл үргэлжлүүлэх юм байна. 

Монгол төрийн үндэсний уламжлалын нэгдсэн хөдөлгөөний дэд тэргүүн Б.Бадамжаваас жагсаалынх нь тухай тодруулахад “Төрийн ариун голомтыг цэвэрлэн, удирдлагад байгаа луйварчдыг огцруулахаар жагсаж байна. Жагсаал одоогоор эхлээгүй байгаа ч иргэд цугларсаар байна. Өглөө 06.00 цагт жагсаалыг эхлүүлэх байсан ч цахилгааны асуудлаас болоод хойшлуулсан. Бид 14.00 цаг хүртэл жагсаж, Засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүлнэ.   Ямар нэгэн намын харьяалалгүйгээр, иргэд сайн дураараа оролцож байгаа” гэлээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж