Ч.Сайханбилэг хамгаалагч нартайгаа хоригдож байна

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг хамгаалагч нартайгаа хоригдож байна

Ч.Сайханбилэг хамгаалагч нартайгаа хоригдож байна

Авлигатай тэмцэх газраас энэ сарын 10-нд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нараас Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотойгоор мэдүүлэг авч байгаад саатуулсан.

Тэднийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулсан байгаа юм.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт мэдээлснээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Төрийн тусгай хамгаалалтын газрын хоёр ажилтны хамтаар хоригдож буй аж. Ч.Сайханбилэгийг өчигдөр байцаалтад гаргахад хоёр хамгаалагч нь дагаж явжээ.

Нийслэлийн Прокурорын газраас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн. Энэ асуудлыг өнөөдөр Сүхбаатарын дүүргийн шүүхэд хэлэлцэж, шийднэ. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж