Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Өнөөх л К.Роналдо

Өнөөх л К.Роналдо

Эхний тоглолтонд талбайдаа 3-0 харьцаатай хожигдол хүлээж “нуман тулгуурт” ороод байсан Италийн Ювентус клуб “Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд зочлон хариу тоглолтоо хийлээ. Заавал хожих даалгавартай талбайд гарсан Ювентус клуб ажлаа сайн эхлүүлж ердөө 2 дахь минутанд С.Хедирагийн дамжуулалтаар М.Манжукич гоол оруулсан. Зочдын гоол үүгээр дуусаагүй бөгөөд 37, 60 дахь минутанд гоол оруулж 3-0 харьцаатай тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Гэвч тоглолтын эцсийн мөчид Ювентус клубын хамгаалагч М.Бенатиа өрсөлдөгч багийн Л.Варкуэз дээр алдаа гаргасан нь тоглолтын эргэлтийн цэг бол Ж.Буффон талбайгаас хөөгдөж, К.Роналдо торгуулын цохилтоор гоол оруулснаар тоглолт өндөрлөсөн.

  • Реал Мадрид 1-3 Ювентус (гоол: К.Роналдо пен 90+7’, М.Манжукич 2’, 37’, Б.Матюиди 60’)

Шар хуудас: Д.Карвахаль 22’, Марсело 81’, К.Роналдо 90+9’, М.Пьянич 17’, М.Манжукич 29’, А.Сандро 67’, Д.Коста 73’, М.Бенатиа 90’

Улаан хуудас: Ж.Буффон 90+3’

Реал Мадрид: К.Навас, Марсело, Ж.Вальехо, Р.Варане, Т.Кроос, Каземиро (Л.Варкуэз 46’), Л.Модрич (М.Ковачич 75’), Иско, К.Роналдо, Г.Бейл (М.Асенсио 46’)

Ювентус: Ж.Буффон, А.Сандро, Ж.Кьеллини, М.Бенатиа, де Шильо (Ш.Лихтштайнер 17’), Б.Матюиди, М.Пьянич, С.Хедира, М.Манжукич, Г.Игуаин (В.Щесный 90+6’), Д.Коста

Энэ тоглолтонд С.Рамос оролцоогүй нь Реал Мадрид клубын хамгаалалт сулрах, Ювентус клуб олон гоол орох боломжийг бий болгож байлаа. С.Рамосын оронд төвд гарсан Ж.Вальехо Ювентус клубын довтлогч М.Манжукичийг зогсоож дийлэхгүй байсан. Гэвч эцсийн мөчид тоглолт эргэж Л.Варкуэзын авчирсан торгуулын цохилт хийх эрхийг К.Роналдо амжилттай гүйцэтгэснээр Реал Мадрид клуб ялалт байгуулж чадлаа. Ингэснээр 2 тоглолтын нийлбэр дүнгээр Реал Мадрид клуб өрсөлдөгч Ювентус клубыг 4-3 харьцаатай хожиж дараагийн шатанд шалгарлаа.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж