Хайртай багийнхаа төлөө эхнэрээ тавиад алджээ

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Хайртай багийнхаа төлөө эхнэрээ тавиад алджээ

Хайртай багийнхаа төлөө эхнэрээ тавиад алджээ

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн наймын тоглолт өнгөрсөн шөнө болж, хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо.

Хөлбөмбөгийн тэмцээний үеэр гардаг фанатуудын бооцоо олны анхаарлыг татдаг. Тэд шүтдэг багийнхаа төлөө санаанд оромгүй үйлдлийг хийх нь олон бөгөөд эхнэрээ найздаа өгөхөөр амалсан тохиолдол өчигдөр болжээ.

Танзаны иргэн Амани Стэнли эхнэрээ мөрийнд тавиад алдсан байна. Тэрбээр “Манчестер Сити” багийн фанат бөгөөд хайртай баг нь “Манчестер Юнайтед”-тай тоглоод ялна гэж найзтайгаа мөрийцжээ. Харамсалтай нь, түүний хайртай баг “Манчестер Сити”-д ялагдаж, эхнэрээ найздаа долоо хоног өгөхөөр болсон байна. Амани Стэнли найз Шилла Тоннитой тоглолтын өмнө мөрийцөж, гэрээнд гарын үсэг зуран өгчээ. Энэ тоглолт дөрөвдүгээр сарын 7-ны өдөр болжээ.

Одоогоор түүний эхнэр үүнийг зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байгаа талаар www.lenta.ru сайтад мэдээлсэн байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж