Ерөнхий хороо тээврийн тарифын хөнгөлөлтийн асуудлыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Ерөнхий хороо тээврийн тарифын хөнгөлөлтийн асуудлыг хэлэлцэж байна

Ерөнхий хороо тээврийн тарифын хөнгөлөлтийн асуудлыг хэлэлцэж байна

“УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны хурал Их тэнгэр цогцолборт үргэлжлэн хуралдаж байна. Хурлаар “Болд төмөр ерөө гол” компанид ногдуулсан тээвэрлэлтийн тарифын хөнгөлөлтийн асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал, барилгын материалын тээврийн үнийг 23 хувиар нэмэгдүүлсэн байтал УБТЗ-ын үндсэн орлогын 70 орчим хувийг бүрдүүлэгч төмрийн хүдрийн тээврийн үнэ 2016 оноос эхлэн тогтмол хөнгөлөлт эдэлсээр ирсэн. Өнгөрсөн онд төмрийн хүдэр тээвэрлэгч компанид долоон хувийн хөнгөлөлт үзүүлсэн бол энэ жил дахин уг хөнгөлөлтийг хэвээр эдлүүлэхээр Ерөнхий хороонд санал оруулжээ. Төмрийн хүдэр тээвэрлэгч компани улсын хэмжээнд “Болд төмөр Ерөө гол” компаниас өөр байхгүй гэхэд болно. Тус компаниас хэд хэдэн компаниар дамжуулан Төмөртэйн ордрос төмрийн хүдэр экспортолдог. Мөн үйлчлүүлэгч компани өөрийн вагонтой бол нэмэлт 15 хувийн хөнгөлөлт эдэлдэг журам УБТЗ-д үйлчилдэнг. Ингэснээр уул уурхайн баялаг гадагш экспортолдог компаниуд 22 хувийн хөнгөлөлөт эдэлж байхад дотоодын үйлдвэрлэгч болох барилгын материал, жижиг дунд үйлдвэрдэд эрхлэгчид 23 хувиар нэмэгдсэн үнээр үйлчлүүлж үйл ажиллагаагаа явуулах болж байна. Тэгш бус энэ байдлаас үүдэн Монголд үйлдвэрлэлийн салбар хөгжих боломж хаагдмал байна гэж эдийн засагчид үздэг. Тиймээс энэ тухайд Оросын талын гишүүд санал зөрөлдөөнтэй байгааг эх сурвалж өгүүллээ.

Мөн Дорноговь аймгийн Айраг суман дахь Олон овоотын нүүрсний ордын чиглэлийн гурван км төмөр замыг “УБТЗ” ХНН-ийн хөрөнгөөр барьсан атал тухайн замыг барьсан газрыг дуудлага худалдаанд оруулсан асуудал маргаан дагуулаад байгаа тул  дээрх асуудлыг хэлэлцэж буй гэнэ. 

Түүнчлэн Замын дарга асан Л.Пүрэвбаатартай Ерөнхий хорооноос байгуулсан гэрээнд өнөөдөр шүүхээр буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн автомашин, орон сууцны асуудлыг гурван жилийн хугацаанд сайн ажиллавал өгүүлэхээр тусгасныг цуцалжээ. Хэрэг уг гэрээг ийнхүү цуцлаагүй бол шүүхээс Л.Пүрэвбаатараас уг барилгыг буцаах шийдвэр гарах байсан эсэх нь эргэлзээтэй байлаа хэмээн эх сурвалж мэдээлсэн юм. Хурал одоогоор үргэлжилж байгаа бөгөөд саналын зөрүүтэй байгаа тарифын хөнгөлөлтийн асуудлыг хэлэлцэж байгаа аж.

У.ОЙДОВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж