Хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийжээ

Хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийжээ

Иргэн С “Хуурамч мөнгөн тэмдэгт гүйлгээнд орлоо” гэж дуудлага өгсний дагуу шалгахад хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийсэн нь тогтоогджээ.

Хан-Уул дүүргийн I хороонд байрлах нэгэн банканд өчигдөр /2018.4.10/ хуурамч мөнгөөр гүйлгээ хийсэн бөгөөд энэ үйлдлийг цагдаагийнхан шалгаж байна.

Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээдэг. Тиймээс аливаа худалдан авалт хийхдээ мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Түүнчлэн хуурамч мөнгөн тэмдэгт байж болзошгүй тохиолдол илэрвэл шууд цагдаагийн байгууллагад хандан шалгуулах ёстой ажээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж