Оюутны сургалтын зээлд хамрагдахад барьцаа шаардахгүй

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Оюутны сургалтын зээлд хамрагдахад барьцаа шаардахгүй

Оюутны сургалтын зээлд хамрагдахад барьцаа шаардахгүй

Засгийн газрын хуралдаан 2018 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр болж, жилийн таван хувийн хүүтэй байсан “Оюутны хөгжлийн зээл’-ийг  хүүгүй олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Гэвч хамтран зээлдэгч нь тогтмол орлогогүй, давхар зээлтэй, төлбөр, орлогын харьцаа хэтэрсэн зэргээр банкны шаардлага хангаагүй 40 гаруй мянган оюутан, суралцагч зээл авч чадаагүй байна.

Тэгвэл ирэх тавдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн  оюутан залуучуудад  ‘Оюутны хөгжлийн зээл’-ийг  шинэ журмаар олгож эхлэх гэнэ. Өмнө нь зээлд хамрагдахыг хүссэн оюутнаас  тухайн  банк хамтран  зээлдэгч, барьцаа хөрөнгө зэргийг  шаарддаг байсан. Харин шинэ журмаар барьцаа хөрөнгөгүйгээр шууд зээл авах боломжтой болж байгаа юм байна.

Ингэхдээ бакалаврт суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторант суралцаж байгаа  зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн  3.2 дээш байх тохиолдолд зээлийг олгох аж. Ирэх намраас оюутны ширээнд суух залуучуудын хувьд  ерөнхий  шалгалтаа  650 онооноос дээш өгсөн бол энэхүү зээлд хамрагдах болзол хангана. 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж