Монгол, Хятадын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын гэрээ, хэлцэл байгууллаа | News.MN

Монгол, Хятадын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын гэрээ, хэлцэл байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Монгол, Хятадын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын гэрээ, хэлцэл байгууллаа

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон Монгол, Хятадын бизнес форумын үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий 36 гэрээ, хэлцэл байгууллаа.

Хоёр орны аж ахуйн нэгжүүд байгаль орчин, уул уурхай, усан хангамж, гэр хорооллын дахин төлөвлөлт, худалдаа, зочид буудал, барилга, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, төмөр зам, эрчим хүч, банк, санхүү, аялал жуулчлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.  Тухайлбал Бөөрөлжүүтийн Дулааны цахилгааны станцийн төсөлд “Бодь Интернешнл” ХХК, “China State Consruction Engineering” компанитай хамтран ажиллах 450 орчим сая ам.долларын өртөг бүхий гэрээнд гарын үсэг зурлаа.

2017 оны эцсийн байдлаар хоёр орны гадаад худалдааны хэмжээ 6.7 тэрбум долларт хүрээд байна. Энэ нь 2016 оноос 36 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд Монгол Улсын нийт гадаад худалдааны  63 хувийг эзэлж байна.

Хоёр улс 2020 он гэхэд гадаад худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хамтран дэвшүүлээд байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-11 66.181.161.84

Прокурор, шvvхийн салбарын хариугvй бага цалин тесевтэй ядарсан албан хаагч бидэнд амьдралаа еед нь татаж , херенгее богино хугацаанд асар их есгеж авах шинэ цаг vе эхэлсэнд бид хязгааргvй баяртай бнаа!! Тултал нь дэмжиж ажиллахаа амлаж бн!! Хитадын херенге оруулагчидтай холбоотой гомдол маргааныг маш шуурхай шийдвэрлэж егех болноо!! 90:10 -аар шийдэх болно. 90 хувь нь шийдэж егсен бидэнд оногдоно.

Avatar

Зочин 2018-04-11 66.181.179.224

Монгол ялна гэсэн оркууд холхон л байж үзээсэй билээ Бас орилолдоод зогсоочих вий дээ Ажилтай амьдралтай тайван хүн шиг баймаар байна шүү Оркуудаа

Avatar

Зочин 2018-04-11 110.70.57.199

хятад ялна

Avatar

Зочин 2018-04-11 98.234.233.211

Уул нь их сайхан сонсогдож байна, хэдэн жилийн дараа монгол ялна ууд муу Хvрэлсvxийг 461- р ордонд залчих вий дээ, базарвааний хум пад, барений шилтэй компотоо гэж…….

Avatar

Зочин 2018-04-11 43.242.243.20

багануурын төслийн зодооны тодорхойлолт бололтой. бөөрөлжүүт ямар үнээр цахилгаанаа нийлэх вэ.,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж