Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна

04-р дүгээр сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Монгол Алтайн нуруу, Завхан голын эхээр 3-8 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 3-8 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө сэрүүсч Говь-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар  7-12 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-8 градус хүйтэн,  өдөртөө 10-15 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Шөнөдөө хур тунадас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 10-12  градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө Дундговийн нутгаар 12-17 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж