Далайн хав агнахыг хориглох шийдвэрийг үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Далайн хав агнахыг хориглох шийдвэрийг үргэлжлүүлнэ

Далайн хав агнахыг хориглох шийдвэрийг үргэлжлүүлнэ

Байгаль орчны хамгаалагчдын байр суурийг харгалзан үзсэний үндсэн дээр ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам далайн хав агнахыг хориглох шийдвэрээ хэвээр үлдээлээ хэмээн тус яамны сайд Александр Ткачев РИА Новости-д мэдээллээ.

Уг нь Хөдөө аж ахуйн яам энэ шийдвэрээ цуцлах бодолтой байсан юм. Энэ оны гуравдугаар сард яамны албан ёсны цахим хуудсанд Байгаль нуур хавийн ан агнуурын журамд өөрчлөлт оруулж, далайн хавын агнуурыг сэргээхээр ярилцаж байгаа тухай мэдээлсэн юм.

Байгаль нуурын далайн хав нь Зүүн Сибирийн цэнгэг усанд амьдардаг ганц зүйл амьтан юм. Түүнийг агнахыг хориглох шийдвэрийг 2009 онд гаргасан бөгөөд зөвхөн орон нутгийн иргэд болон эрдэмтдэд агнах эрхийг үлдээсэн юм. Эрдэмтдийн нотолж байгаагаа энэ амьтны тархины чадвар далайн гахайн хэмжээнд дүйцэж очдог ажээ.

Өнгөрсөн 2017 оны аравдугаар сард Байгаль нуурын эрэг хавиар 140 гаруй далайн хав үхсэн байсныг олсон бөгөөд эрдэмтэд үүнийг далайн хавны тоо толгой хангалттай үржиж, байгалийн шалгарал үйлчилсэн хэмээн энэ тохиолдлыг тайлбарласан юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж