Оросуудын тал хувь нь хадгаламжтай

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Оросуудын тал хувь нь хадгаламжтай

Оросуудын тал хувь нь хадгаламжтай

Энэ оны эхний байдлаар Оросын иргэдийн хадгаламж өмнөх 2017 онтой харьцуулахад бага зэрэг буурчээ. Ингэхдээ өмнөхийн адилаар хадгаламжаа валютаар биш рублиэр хадгалж байна хэмээн судалгааны “Ромир” төв РИА Новости-д мэдээллээ.

2018 оны эхээр хийсэн “Ромир” төвийн судалгаагаар оросын иргэдийн бараг тал хувь нь буюу 48 хувь нь их, бага хэмжээний хадгаламжтай байна. Өмнөх 2017 онд энэ үзүүлэлт 57 хувь байжээ. Хадгаламжгүй гэж хариулсан хүмүүсийн дийлэнх нь орлого багатай (67%), хөдөө орон нутгийн иргэд (59%) байгаа юм. Хадгаламжтай иргэдийн 79 хувь нь рублийн хадгаламжтай гэжээ.

Хадгаламжаа банкинд байршуулах нь хамгийн найдвартай гэж дийлэнх нь үзсэн хэвээр байгааг судалгаа харуулсан байна. Сонирхолтой нь өмнөх жилтэй харьцуулахад хөрөнгөө үнэт металл болон үнэт чулуун хэлбэрээр хадгалахыг илүүд үзсэн хүмүүсийн тоо 12 хувиар өсчээ. Хөрөнгө оруулах нь зүйтэй гэж есөн хувь нь хариулсан бол үнэт цаас, хувьцаа болгохыг долоон хувь нь дэмжжээ.

Харин судалгаанд оролцогчдын 10 хувь нь мөнгөө гэртээ хадгалсан нь дээр гэжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж