Төв цэвэрлэх байгууламжид хэт авиан тоног төхөөрөмжийг суурилууллаа | News.MN

Төв цэвэрлэх байгууламжид хэт авиан тоног төхөөрөмжийг суурилууллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Төв цэвэрлэх байгууламжид хэт авиан тоног төхөөрөмжийг суурилууллаа

Төв цэвэрлэх байгууламжид хэт авиан тоног төхөөрөмжийг суурилууллаа

Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 1200-1500м3 лаг ялгардаг. Тус ялгарсан лагийг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх төслийн хүрээнд биологийн задралыг бий болгож өвчин үүсгэгч нянг устгах, халдваргүйжүүлэх, үнэр саармагжуулах зориулалттай ХБНГУ-ын “Ультрасоник” компанийн “Тюбэреактор” загварын хэт авиан тоног төхөөрөмжийг суурилуулж, туршилт тохируулгын ажил хийгдэж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр хэт авиан тоног төхөөрөмжийн ажиллагаа хэр байгаатай газар дээр нь очиж танилцлаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 5 дугаар захирамж, Засгийн газрын 7 дугаар тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/135 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хяналт тавин Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, технологийн үйл ажиллагааг дэмжиж засвар шинэчлэлт, тоног төхөөрөмж шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм. Энэ ажлын хүрээнд лагийн 44 карт бүхий 15 га талбайд үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, боловсруулах, цэвэрлэх байгууламжаас Туул гол хүртэлх 12 га талбай суваг, олон жил хуримтлагдсан голын бохирдлыг арилгах, үнэрийг дарах, Төв цэвэрлэх байгууламжийн урд ТЭЦ-ийн үнсэн сангийн баруун талын 50 га талбай бүхий олон жил тогтсон хиймэл нуурыг цэнгэгжүүлэх, технологийн үйл ажиллагааг дэмжих, засвар хийж, тоног төхөөрөмж шинэчлэх зэрэг ажлыг 2016 оноос хийж хэрэгжүүлсээр байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-04-11 202.5.205.4

Шударга явах талаас нь хяналт тавихгүй бол Миеэ Энхболд хамаатнаа тавиад, 50 хувийг нь хуваагаад халаасална шүү дээ.

Avatar

shatagaal 2018-04-11 67.184.237.2

shataagaal ter haviig hangah hoorhon mini tsahilgaan stants ajiluulchuuljl ch …

Avatar

Gitduudad ogch baihaar 2018-04-11 67.184.237.2

japan-aas neg hun avchirch jil zovlohoor ajiluulaal mongolchuud oorsdoo hiichuul barag chadna daa.

Avatar

ЗОЧИН 2018-04-11 66.181.191.136

ЗА АШГУЙ ДЭ. УЛЬТРАСОНИК ИХ НОГООН УЗЭЛТЭЙ БАЙГУУЛАГА БНА ЛЭЭ. АЙЛААС ЭРЭХЭЭР АВДРАА УУДАЛ ГЭЖ…

Avatar

Зочин 2018-04-11 150.129.141.11

Сайн байна аа. Одоо Био комбинатаас Туул горуу цутгаж буй хаягдалыг хязгаарлая аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж