цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун зүгийн нутгаар үүлшиж, зарим газраар түр зуурын бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 29-31 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 14 градус дулаан, харьцангуй чийг 47 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
20-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн хойд хэсэг, төвийн нутгийн зарим газраар, 22-нд баруун болон төв, говийн нутгийн зарим газраар, 23-нд төв ба говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
www.tsag-agaar.mn