Fashion: Хумс, будаг, гангараа

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Fashion: Хумс, будаг, гангараа

Fashion: Хумс, будаг, гангараа

Бүсгүйчүүд бид үзүүр нь салаалсан үс, эсвэл хуурайшсан арьснаас болж санаагаа ихэд зовоодог. Харин дээд давхарга нь хууларсан хумс бидэнд тийм ч ноцтой асуудал биш мэт санагддаг. Гэхдээ хумсны өнгө төрх ч мөн адил сонгодог загварынх байх ёстой. Загварлаг бөгөөд өнгөлөг төрхөө хадгалсан өнгөоөг  хумстай байхыг хүсэж буй бүсгүйчүүдэд зориулж  “ELLE” сайтын мэдээллээс хүргэж байна.

Биеийн өнгөн болон даруухан өнгө

Мэдээж энэ будалт шилдэгт шалгарах нь дамжиггүй. Гантиг чулууны өнгө төрх оруулахыг хүсвэл лайнер-бийрээр нарийхан будаг тавиарай.

                                                                              Байгалийн өнгөөрөө

Сонгодог загварыг чандлан сахих дуртай бүсгүйчүүдэд энэ будалт тохирно. Цайвар ягаан гэрэлтдэг өнгөөр суурь тавиад цагаан өнгийн будгаар хумсныхаа дунд хэсгээс давхарлан бага багаар будна. 

                                                                                                     Алтан геометр

Дунд хуруундаа эхлээд V дүрсийг, харин чигчий хурууны хумсны угт V үсгийг дүрслэн зурна. Эрхий хурууны хумсны 2/3 хэсгийг хар өнгөөр будна, мөн алтан өнгийг долоовор хуруундаа хавирган сарыг санагдуулам дүрсээр, чигчий хурууг алтан өнгөөр будна.
                                                                            ФРЭНЧБУДАЛТ

Өөртөө шинэ маягийн фрэнч будаг хийхэд амархан. Хумсны үзүүрт түрхэх цагаан будагны оронд алтан шаргал эсвэл хар будаг түрхээрэй. Таны хумс цэвэрхэн харагдах болно.

                                                                             Цэцгэн хээтэй будаг

Ажил хэрэгч бүсгүйчүүд хумсаа цэцгэн хээгээр чимж болно. Суурь будгийг цайвар ягаан өнгөөр сонгож нарийн бийрээр цэцгийн  толгойг зурна. Хүссэн өнгөөрөө чимэглээрэй. Будгийг бэхжүүлэгчээр дарна. Цэцгэн хээг нэг гарын нэг, хоёр хумс дээр л зурна.

 Гантиг хээ мэт

Гантиг чулуу мэт харагдах будалт хийхийн тулд заавал гоо сайханч руу гүйх шаардлаггүй. Пергамент цаас эсвэл боодлын цагаан цаасыг базаад саарал лаканд дүрж суурь тавьсан хумсан дээрээ зөөлөн түрхээрэй. Төрөл бүрийн замбараагүй хээ түрхэгдэх бөгөөд дээрээс нь бэхжүүлэгч түрхэнэ. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж