Дуудлагаар зарах газрууд | News.MN

Дуудлагаар зарах газрууд

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Дуудлагаар зарах газрууд

Дуудлагаар зарах газрууд

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 29 байршлын 134  га газрыг худалдана.

Дуудлага худалдааг Барилга, хот байгуулалтын Сайдын 2018 оны нэгдүгээр сарын 25 өдрийн 15 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан үнэлгээний аргачлалын дагуу явагдаж байгаагаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдааны анхын үнийг хэт өндөр тогтоосон байсныг зах зээлийн үнэлгээнд ойртуулсан үнээр худалдах юм.

Та тухайн газрыг дуудлага худалдаагаар авснаар байршил бүр дээр хийгдсэн бэлэн зураг төслийн дагуу барилгын ажлаа эхлүүлж, нэмэлт цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулалгүй ажлаа эхлүүлэх боломжтой болдгоороо давуу талтай.

Дуудлага худалдаа нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд болно. Дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэх 29 байршлын мэдээллийг хүргэж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ЗАРДАЛ, АНХНЫ ҮНЭ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин судлаач 2018-04-11 112.72.14.159

ЭНЭ ЯАХАВДЭЭ МӨНГӨТЭЙ БАЯН ХҮМҮҮС ЭСВЭЛ ГАДНЫХАН Л АВНА,,,УУЛ НЬ ТУРК ЗЭРЭГ ОРОНД ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖЭЭД ИЙМ ГАЗАРУУДЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛУУЛААД ҮЙЛДВЭРИЙН БАЙР БАРИХ ЗЭЭЛ ОЛГООД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ НЬ ХҮҮГҮЙ УРТ ХУГАЦААНЫ ЛИЗИНГЭЭР ӨГДӨГ ЮМ БАЙНАЛЭЭ,,МАНЙХ ДААНЧ ИРГЭДЭЭ БОДОХГҮЙ ЮМДАА

Avatar

Зочин 2018-04-11 66.181.187.82

Зогсоолуудын мөнгө гэж идэш байна аа.

Avatar

Зочин 2018-04-11 202.70.47.134

зарах газрын хэмжээгээ жижиг болгомоор юм, ялангуяа үйлдвэрлэл чиглэлээр

Avatar

Дэмжиж байна. 2018-04-11 122.201.21.43

Газрын ийнхүү нээлттэй дуулагаар худалдаж авлигаас салах хэрэгтэй.Харин дараа нь газрын төлбөр гээд өндөр төлбөр авч их дарамттай юм байна лээ.
1992 онд автомашины гаражуудыг дуудлагаар худалдаад байсан.Одоо Нийслэлийн өмичйн газраас тогтоол гаргаад газар ашигласны төлбөр байнга авна.Мөн тоосгон гаражны хогны мөнгө гэж авна. Ер нь энэ бүгдйг цэгцлэх хэрэгтэй. Авч байгаа мөнгөний зарцуулалтыг тайлагнадаг газар алга.Банягол дүүрэг гэхэд л Эрдэнэ даргын командыг л тэжээдэг байх. Асуухад Улсын төсөвт орж байг,аа гэж худал хэлж авдаг.

Эдгээрийг ил тод болгох шаардлагатай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж