Рохинжа иргэдийг хөнөөсөн Мьянмарын цэргүүдэд ял оноов

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Рохинжа иргэдийг хөнөөсөн Мьянмарын цэргүүдэд ял оноов

Рохинжа иргэдийг хөнөөсөн Мьянмарын цэргүүдэд ял оноов

Өнгөрсөн жил Исламын шашинт 10 рохинжа иргэнийг хөнөөсөн хэргээр Мьянмарын цэргийн долоон алба хаагчид ял  оноожээ.

Мьянмарын армийн албан ёсны мэдэгдэлд дурдсанаар рохинжа иргэдийг хөнөөсөн, аллагад оролцсон тэдгээр цэргийн алба хаагчдад 10 жил хүнд хөдөлмөр эрхлэх ял оноосон байна.  Мьянмарын армийн цэргүүдэд рохинжа иргэдийн аллагатай холбоотой хэргээр анх удаа ял оноож буй нь энэ юм.  Исламын шашинт үндэстний цөөнх рохинжа иргэдийг олноор хөнөөсөн энэ хэрэг явдлаас болж Мьянмар үндэстний цэвэрлэгээ явуулсан гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм.

Мьянмарын армийн мэдэгдэлд дурдсанаар Инн Дин тосгонд 10 рохинжа иргэнийг хөнөөсөн хэргийг шүүсэн цэргийн хээрийн шүүх армийн дөрвөн офицер, гурван цэргийг буруутай гэж үзэж, ял оноосон байна. Инн Дин тосгонд болсон аллагын талаар анх Мьянмар дахь Ройтерс агентлагийн хоёр сэтгүүлч мэдээлсэн бөгөөд энэ хэргийн улмаас баривчлагдан, одоо хүртэл хоригдож байгаа билээ.

Мьянмарын шүүх Ройтерс агентлагийн сэтгүүлчдийн хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан.

Өнгөрсөн оны наймдугаар сард Мьянмарын Рахинэ мужид Исламын шашинт рохинжа иргэдийг мөрдөн хавчиж, олноор хөнөөсөн хэрэг явдлаас болж 650,000 орчим Исламын шашинт иргэд орон гэрээ орхин Бангладеш руу дүрвэсэн юм.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж