“Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд махны борлуулалт эхэллээ | News.MN

“Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд махны борлуулалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

“Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд махны борлуулалт эхэллээ

“Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд махны борлуулалт эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар аян”-ыг улсын хэмжээнд зарлан хэрэгжүүлж байна.

Энэ аяны гол зорилтын хүрээнд хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, хаврын улиралд хүн амыг мах, сүүн бүтээгдэхүүнээр жигд хүртээмжтэй хангах арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний дагуу мал, мах бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, хаврын улиралд хот, суурин газрын хүн амын хэрэгцээнд тогтвортой үнээр мах нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Мал, мах бэлтгэлийн арга хэмжээний хүрээнд “Баатарууд тэнгэр” ХХК, “Дархан мийт фүүдс” ХХК, “Хөвсгөл мах маркет” ХХК, “Мах маркет” ХХК, “Мах импэкс” ХК, “ХКҮ” ХХК, “Эй Эн Ди Эм” ХХК, “Сүхбаатар мах” маркет” ХХК, “Хүнс комплекс” ХХК, “Сайнза интернэшнл”, “Боса” ХХК оролцож, орон нутгийн малчдаас мал, мах худалдан авч, нийт 12,8 мянган тн махны нөөц бүрдүүлсэн.

Бүрдүүлсэн махыг Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан тогтоосон үнээр 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс худалдан борлуулж эхэллээ. Нэг килограмм үхрийн ястай махыг 5500 төгрөг, нэг килограмм хонины ястай махыг 5300 төгрөгөөр, нэг килограмм ямааны ястай махыг 4400 төгрөгөөр тус тус худалдан борлуулж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯам

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-11 203.91.118.206

Mах яагаад хомсдоод байгаа вэ гэвэл Улаанбаатар хотод гэхэд 20 гаруй хятад эзэнтэй мах чанаж гаргах эрхгүй компаниуд байгаа бөгөөд тэд намар их хэмжээгээр махыг худалдан авч түүнийгээ чанаж Хятад руу гаргаж байна. Энэ оны 1сарын сүүлчээр хяттадын хорио цээрийн алба 9 компанид дулааны аргаар боловсруулсан мах гаргах зөвшөөрөл олгосоноос 6 хятад эзэнтэй монгол үйлдвэрлэл дөнгөж явуулж эхлэж байгаа зарим нь бүүр намар хятадын хорио цээрийн албаны эрсдэлийн үнэлгээнд ороогүй компаниуд байгаа гэтэл Хятадын хорио цээрийн алба шууд зөвшөөрөл өгсөн ба эдгээр компаниуд одоо тэр зөвшөөрөлгүй газруудын махыг нэр дээрээ гаргаж эхлэх бэлтгэлдээ орсон . Эдгээр бүртгэлгүй жижиг хятад эзэнтэй үйлдвэрүүд татвар төлдөггүй , ба эрүүл ахуй,ариун цэврийн наад захын шаардлага хангаагүй нөхцөлд үйлдвэрлэл явуулж байна. Гэтэл хятадын хорио цээрийн алба манай улсын монгол хэдхэн үйлдвэрт зөвшөөрөл өгсөн ба тэдний бараг л дотуур хувцасыг нь шалгахаас наагуур болж зөвшөөрсөн эндээс хархад манай улс өөрөө ямар компани экспортонд бүтээгдэхүүн гаргах мэдэлгүй байгаа юм . Гэтэл энэ зөвшөөрөл авсан хятад эзэнтэй комниуд нь эмээлт хотын төмөр замын дагуу сендвич байшин бариад хэдэн тогоо хятадаас авчираад үйл ажиллагаа явуулж байгаа даа Энэ асуудлаар МХЕГ,ТЕГ анхаарах хэрэгтэй болов уу. ХААХХҮЯам бас энэ асуудлаар бодлого боловсруулах цаг болжээ.Энэ байдал удаан үргэлжилбэл ирэх намраас мах бүүр ховор үнэтэй болно шүү

Avatar

zochin 2018-04-11 202.170.68.162

bolj l bnshde. maha ch gsn gadagsha zarj bwal

Avatar

зочин 2018-04-11 180.149.78.88

Эмээлт орж хонь авахад кг нь 5000 төг тусч байна лээ.тэгээд нэмэх нь гэдэс дотор арьс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж