АХБ: Монголын эдийн засаг эргээд саарна

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

АХБ: Монголын эдийн засаг эргээд саарна

АХБ: Монголын эдийн засаг  эргээд саарна

Азийн хөгжлийн банк /АХБ/-наас Монгол Улсын 2017 оны эдийн засаг болон ирэх хоёр жилийн эдийн засгийн төлөвийн талаар танилцууллаа.


Монгол Улсын эдийн засаг 2016 онд 1,2 хувь байсан бол 2017 онд өсөлт нэмэгдэж, 5,1 хувьд хүрчээ. Монголын эдийн засаг 2017 онд өсөлттэй гарсан нь уул уурхайн бүтээгдэхүүн болон хөрөнгө оруулалттай хобоотой. Ялангуяа Оюутолгойн далд уурхайтай холбоотой хөрөнгө оруулалт эхлүүлсэн нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн гэж дүгнэжээ. Энэ нь улстөрчид, хуулийнхны буруутгаад байгаа Дубайн гэрээ юм. 2016 онд онцгой албан татвар нэмэгдэж, төгрөгийн ханш  24,7 хувиар суларсан нь импортын үнд нөлөөлсөн бөгөөд гантай байснаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өссөн зэргээс шалтгаалж, 2017 онд инфляцийн түвшин 4,3 хувьтай гарсан байна. Инфляци энэ онд 2018 онд нэмэгдэж найм, 2019 онд долоо хувьтай байна гэж таамаглажээ. 2017 онд 5,1 хувьтай эдийн засгийн өсөлтөө ирэх хоёр жилд хадгалах ч бага зэрэг саарна гэдгийг тайландаа онцолжээ. Монгол Улсын ДНБ-ний өсөлтийн хурд 2018 онд саарч 3,8 хувь болох ч, 2019 онд сэргэж 4,3 хувь болно гэж таамаглажээ. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт өслтийг дэмжих гол хөдөлгүүр хэвээр байх болно гэдгийг онцолсон байна. 2017 онд дотоодын эрэлт нэмэгдэж, газрын тос, хүнсний бүтээгдэхүүний үнэ олон улсын зах зээл дээр өсөхийн зэрэгцээ 2017 онд мөнгөний зөөлөн бодлогын нөлөөгөөр 2018 он инфляци өсөх хандлагатай байгаа аж. Харин газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурч, дотоодын эрэлт саарахын хэрээр инфляци саармагжих төлөвтэй байна гэж таамаглажээ. Түүнчлэн 2017 онд ДНБ 3,9 хувьтай тэнцэж байгаа бол 2018 онд ДНБ-ний 6,4 хувь, 2019 онд 5,1 хувь болж өсөх хандлага ажиглагджээ. Цаашид дэлхийн зах зээл дээр нүүрс, зэс зэрэг уул уурхай бүтээгдэхүүний үнэ буурах, ОУВС-ийн хөтөлбөрийн хэрэгжилтэд саад учрах, махны үнэ өсөх, хөрөнгө оруулалт тасрах, банкуудын бүтцийн өөрчлөлтийг хийх явцад санхүүгийн тогтвортой байдал алдагдах зэрэг нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх эрсдэлтэй юм байна. Харин ашигт малтмалын үнэ өсөх, уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотойгоор томоохон дэд бүтцийн төслүүдээ эхлүүлж чадвал эдийн засаг эерэг нөлөөл авчирна гэж Азийн хөгжлийн банкнаас гаргасан төлөвт тодотгожээ.

АХБ-ны ахлах суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен:

-2018, 2019 онуудад Монголын эдийн засгийн өсөлт хүчтэй байх төлөвтэй байна. Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх нь өсөлтийн эрчийг хэвээр хадгалах үндэс болно. Эдийн засгийн гүйцэтгэл ОУВС-ийн хөтөлбөрт төсөөлснөөс илүү сайн байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулахад дэм болно. Уг хөтөлбөрийг Засгийн газрын зүгээс үргэлжлүүлэн дэмжих нь ирээдүйд макро эдийн засгийн нөөц, бодлогын орон зай бүрдүүлэхэд төдийгүй Монголын мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэлээ.

Түүнээс гадна хөрш орнуудын эдийн засгийн төлөв байдал Монголын эдийн засагт нөлөөлөл үзүүлж болзошгүйг дурдад, гэхдээАНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны “дайн”  одоогоор ямар нэг нөлөө үзүүлэхгүй. Харин цаашид байдал илүү хурцадвал нөлөөлөл үүсч болох юм” гэдгийг Азийн хөгжлийн банкнаас онцолоо.

Ш.ЧИМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж