Д.Мурат гишүүнийг прокурор шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Д.Мурат гишүүнийг прокурор шалгаж байна

Д.Мурат гишүүнийг прокурор шалгаж байна

25 настай бүсгүйг хүчирхийлсэн гэх Д.Гантулгын асуудалд УИХ мухардалд ороод байгаа. Тэрбээр хаврын чуулганы нээлттэй зэрэгцээд гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэх талаар мэдээлэл тараасан ч, хууль зүйн үндэс байхгүй хэмээн УИХ дахь олонх үзсэн. Энэ асуудлаар Хууль зүйн байнгын хороо өчигдөр /2018.04.10/ хуралдаж, Халдашгүй байдлын дэд хорооны хурлын тайланг сонссон юм. Халдашгүй байдлын дэд хороо Д.Гантулга гишүүний өргөдөлтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн боловч хуулийн мухардалд бас орсон. Тиймээс УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй л бол Д.Гантулга гишүүний өргөдлийг хэлэлцэх боломжгүй байна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тайлбарласан юм. Тэрбээр үгнийхээ төгсгөлд энэ хуулийн мухардлыг яаралтай засахгүй бол дахиад нэг гишүүнийг ялагдагчаар татсан асуудал орж ирж мэдэх юм хэмээсэн билээ. 

Тодруулбал, Д.Гантулгын араас явж магадгүй гишүүн хэн бэ гэсэн яриа  улс төрийн хүрээнийхний сонирхлыг татаж байна. Мэдээж, хууль зүйн сай, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хүн гүтгэхгүй нь тодорхой. Тиймээс  Хууль зүй, дотоод хэргийн сайдын цухуйлгасан гишүүн нь Д.Мурат болохыг албан ёсны эх сурвалж баталж байна.  УИХ-ын гишүүн Д.Мурат нь бэлгийн дарамт учруулсан талаар Баян-Өлгий аймгийн иргэн Б.Бахытгүл олон нийтэд өөрөө мэдээлсэн. Түүний элдэв янзын зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, Д.Мурат гишүүн ‘эвлүүлэг, гүтгэлэг’ хэмээн тайлбарлаж байсан юм. Тэгвэл энэ асуудлаас болж, УИХ-ын гишүүн Д.Мурат Б.Бахытгүлийн биед халджээ. Түүнд бүсгүйн биед халдсан, дарамт учруулсан гэх асуудлаар хуулийнхан сар гаруйн өмнө эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тодруулбал, Б.Бахытгүлийн биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр Д.Мурат гишүүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийг үндэслэн, прокурор шалгаж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж