ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Хойд Солонгосын топ дипломатчаас тус улсад албан ёсны айлчлал хийх урилгыг хүлээн авчээ.
Сергей Лавров өчигдөр Москвад Хойд Солонгосын Гадаад харилцааны сайд Ри Ён-хог хүлээн авч уулзсаны дараа ‘Бид Пхеньянд айлчлах урилга хүлээн авсандаа баяртай байна” хэмээн мэдэгдсэн байна.
Гэвч талууд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар ойрын хугацаанд дээд хэмжээний уулзалт зохион явуулах талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй юм.
ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров 2009 онд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх эхний шатны яриа хэлэлцээний үеэр Пхеньянд айлчилж байсан билээ.Сергей Лавров Хойд Солонгост хариу айлчлал хийх товыг зарлаагүй байна.
Оросын мэдээллийн ТАСС агентлагийн мэдээлснээр Сергей Лавров, Ри Ён-хо нар уулзалтын үеэр Москва-Пхеньяны сайн хөршийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ирэх аравдугаар сард тэмдэглэж, ОХУ Хойд Солонгост үзүүлдэг хүмүүнлэгийн тусламжийг үргэлжлүүлэх талаар тохиролцсон гэнэ.
Эх сурвалж: CNN