Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав | News.MN

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 4 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын даргаар дахин сонгогдсонд нь Ши Жиньпинд баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлав. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг нотолж, Монгол Улсын Засгийн газар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан, гүнзгийрүүлэх бодлогыг баримталж буйг тэмдэглэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ерөнхийлөгч Х.Баттулгад хариу мэндчилгээ дэвшүүлж, хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг тууштай хүндэтгэж ирснийг нотолж, хөрш орнуудтайгаа чин сэтгэлээсээ, элэгсэг дотно харилцах, хөгжлийн үр ашгийг хуваалцах бодлогын хүрээнд Хятад, Монголын харилцааны хөгжилд өндөр ач холбогдол өгч ирснийг онцлон тэмдэглэв.

Талууд бие биеийн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх үндсэн дээр улс төрийн итгэлцлийг улам бүр бэхжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалахын төлөө байгаагаа  илэрхийлэв. Ирэх онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг өргөн хүрээнд хамтран тэмдэглэхээр санал нэгдэв.

Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх өргөн боломж буйг тэмдэглэж, худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтодхүрэх үүднээс хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, “Монгол-Хятадын Экспо” зэрэг үзэсгэлэн худалдааны сувгийг үр дүнтэй ашиглах, худалдаанд тулгарч буй тарифын бус саад тотгорыг бууруулах, ХАА, аялал жуулчлал, үйлдвэрлэлийн  чадавхийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Хятадын талын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн явцыг түргэтгэхээр тохиролцов. Цаашид эрчим хүчний хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай баримт бичиг байгуулах,  “Төмөр замаар дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах чиглэлээр ажиллахаа хятадын тал илэрхийлэв. Хятадын “Бүс ба Зам” санаачилга нь хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шинэ боломжийг нээж буйг санал нэгтэй тэмдэглэж, Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг уг санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх ажиллагааг идэвхжүүлэхээр тогтов.

Соёл, боловсролын хамтын ажиллагаа, иргэд хоорондын солилцоог идэвхжүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагааны чухал чиглэл болохыг тэмдэглэж, Монгол-Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн хүрээнд тохиролцсон арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд бүс нутгийн хамтын ажиллагаа, Монгол-Орос-Хятадын гурван талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Солонгосын хойгийн нөхцөл байдалд нааштай өөрчлөлт ажиглагдаж, бүс нутгийн орнуудын хооронд дээд түвшний яриа хэлэлцээ идэвхжиж буйд талууд баяртай байгаагаа тэмдэглэж, бүс нутгийн байдлыг тогтворжуулах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах чиглэлд гаргаж буй хүч чармайлт, санаачилгыг харилцан дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Талууд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Хятадын Чиндао хотод болох тус байгууллагын дээд түвшний уулзалтад оролцох, уг арга хэмжээний үеэр Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулах асуудлаар цаашид хамтран ажиллахаар тохиров.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-11 66.181.161.84

Манайхаас очсон хэд хоногийнх нь сайн мэдэгдэхгvй сайд еронхийлогч нэр зvvсэн шилийн эрчvvд ч хавь ойрыхныг залхтал бvvлт бvлт ша асан доо!! Хvрэлсvх яахыг харж л байя!!

Avatar

Зочин 2018-04-11 66.181.188.63

Hurelsuh unen saguu haragdah um aa

Avatar

Зочин 2018-04-11 202.9.40.34

С.Баярыг сулласан байна. Түүнийг суллахад УИХ-ын дарга М.Энхболд нөлөөлсөн гэсэн мэдээлэл гарч эхэллээ.

Avatar

Зочин 2018-04-11 103.10.22.169

төмөр зам , нүүрс тээвэрлэлийн талаар юу байнаа.

Avatar

Зочин 2018-04-11 66.181.161.95

Хятадын тэргүүн хатагтай, хойд солонгосын тэргүүн хатагтай нарыг олон улс их бичиж бнаа. Хувцас гэж тасархай царай гэж тасархай. Манайхан тэгсэн давжаа биетэй царай гэж матар зайлуул.

Avatar

Зочин 2018-04-11 202.9.40.34

ЭНЭ ГУРАВ ГОЁ ГАРЧ

Avatar

Zochin 2018-04-11 59.153.87.15

Sain bna Hurelsuh Eronhii saidad Ard ten chini hundeldeg shu itgeliig ni b** aldaarai

Avatar

Зочин 2018-04-11 220.248.61.44

Энэ сагсуу бөгөөд хөөрхий батлан хамгаалах, муис төгсөн хөлдүү нөхөр ингэж зогсохдоо яахав дээ. ийм ерөнхий сайдтай үнэн ичмээр байна

Avatar

Зочин 2018-04-11 203.91.116.154

Eronxoologj l zobxon exneree daguulj ailchildag biz dee

Avatar

Зочин 2018-04-11 49.0.149.72

2 том гүрний дунд байгаа бид чинь энэ 2той хамгийн сайн түншлэлцэх хэрэгтэй. Зөв харилцан тохиролцон, өөрсөддөө ашигтайгаар шийдвэрлэх чухал шүү

Avatar

ЗОЧИН 2018-04-11 138.197.174.132

ӨМНӨХ ТӨРИЙН ТҮШЭЭДҮҮД ХЯТАДЫН ИТГЭЛИЙГ АЛДСАН. ХҮРЭЛСҮХ НЭГ ИТГЭЛИЙГ НЬ ОЛЖ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЖ БАЙНА. ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ШАВАРТ ХУТГАХГҮЙ ГЭЭД ЗҮТГЭЖ ЯВНА ДАА. АМЖИЛТ ХҮСЭЕ

Avatar

Зочин 2018-04-11 43.243.161.23

Ehner mehner bdaggui yum uu ene holduu nohort ?

Avatar

Нямка 2018-04-11 103.9.89.186

Манай ерхий сайд эхнэрээ дагуулж яваагүй юм уу?

Avatar

Зочин 2018-04-11

Хүрэлсүхээс өндөр байна гэдэг чинь өндөр байхнээ энэ эрчүүд чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж