Вануату арал дээр Хятадын цэргийн бааз байгуулах уу?

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Вануату арал дээр Хятадын цэргийн бааз байгуулах уу?

Вануату арал дээр Хятадын цэргийн бааз байгуулах уу?

Номхон далайн Вануату аралд Хятад цэргийн бааз байгуулахаар яриа хэлэлцээ явуулж буй тухай мэдээлэл цацагдсаныг тус улсын засгийн газар үгүйсгэсэн байна.

Тус мэдээлэлд Хятад  тус арал дээр цэргийн бааз байгуулах хүсэлтээ албан ёсоор тавиагүй боловч яриа хэлэлцээ АНУ, Австралийн Засгийн газрын дээд түвшинд болсон тухай дурдсан юм.

Харин Вануатугийн Засгийн газар мэдэгдэлдээ тус улс өөрийн нутаг дэвсгэр дээр гадаадын цэргийн бааз байгуулах сонирхол байхгүй гэжээ. Вануатугийн Гадаад харилцааны сайд Ральф Реженвану “Вануатугийн Засгийн газрын нэг ч гишүүн Хятадын цэргийн баазыг арал дээр байгуулах асуудлаар Хятадын албаны хүмүүстэй яриа хэлэлцээ явуулаагүй” хэмээн мэдэгджээ.

Дээрх мэдээлэл цацагдсаны дараа Вануатугаас 2000 км-ийн зайтай Австралид олон нийтийг хамарсан мэтгэлцээн өрнөсөн юм.

Хятад энэхүү мэдээлэлд ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа юм.  Хятад өнгөрсөн жил Африкийн Жибути улсад цэргийн бааз байгуулсан билээ.

Вануату нь Номхон далайн өмнөд хэсэгт оршдог арал улс бөгөөд Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай асуудлаар Хятадын байр суурийг дэмжиж ирсэн.

25000 хүн амтай, ядуу буурай энэ улсад Хятад олон сая ам.долларын буцалтгүй тусламж олгож байсан бөгөөд Вануатугийн засгийн газрын ордныг шинээр барихад туслахаа амласан ажээ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж