С.Эрдэнэ: Намаас хөөнө гэдэг коммунист ойлголт

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: Намаас хөөнө гэдэг коммунист ойлголт

С.Эрдэнэ: Намаас  хөөнө гэдэг коммунист ойлголт

Сангийн сайд асан С.Баярцогтыг Швейцарийн Ерөнхий прокурорын газраас шалгаж,  түүнд 10 сая ам.доллар шилжүүлсэн хүний дансыг нь битүүмжилсэн талаар “Reuters” агентлаг мэдээлсэн нь Монголын хэвлэлээр цацагдсан. Үүний дараа Ардчилсан нам хуралдаж, С.Баярцогтыг намаасаа хөөх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй нь холбогдуулж, АТГ-аас өчигдөр баривчлан саатуулсан.  Түүнийг  намаасаа хөөх үү гэх асуудлаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ийм тайлбар өглөө.

-Танай нам С.Баярцогтыг хөөсөн, одоо Ч.Сайханбилэгийг хөөх үү?

-Та нарт нэг зүйлийг тайлбарламаар байна. С.Баярцогт гэдэг хүнийг намаас  хөөгөөгүй юм.  Ардчилсан намын дүрэмд намаас хөөх ойлголт байхгүй. Тэр бол коммунист ойлголт. Харин Ардчилсан намын гишүүнчлэлээс хассан. Тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгдөг дүрэмтэй. Хоёрдугаарт, өнөөдөр С.Баярцогтыг хувьд үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Хүлээн зөвшөөрсөн бол тайлбараа өг гэж хүлээсэн. Асуудлаа шийдтэл түүнийг намын гишүүнчлэлээс хассан. Харин Ч.Сайханбилэгийн хувьд намаас хөөгөөгүй. Шүүхээс шийдвэр гараагүй байна. Өөрөө ч үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас намаас хөөхгүй

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж