Ерөнхий хорооны хурлаар “1000 вагоны” тухай хэлэлцэх үү

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Ерөнхий хорооны хурлаар “1000 вагоны” тухай хэлэлцэх үү

Ерөнхий хорооны хурлаар “1000 вагоны” тухай хэлэлцэх үү

“УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны хурлаар хэлэлцэж буй асуудлууд дунд “1000 вагоны хэрэг” гэгчийн тухай хоёр тал ярилцахаар багтсан талаар эх сурвалж мэдээллээ. Энэ талаар АТГ-аас холбогдох гэрээ хийсэн хүмүүсийг шалгаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байсан. Энэ асуудлаар   “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа манай сайтад өгсөн ярилцлагадаа тодорхой тайлбарлаж байсан.  Яагаад худалдаж авах болсон, 100 биш 540 орчим вагоныг,  ямар замаар худалдаж авсан тухайгаа ярьсан билээ. Харин одоо энэ асуудлыг Оросын талд илүү ашигтай байсан уу, мөнгө угаасан арга хэлбэр илэрсэн үү гэдгийг хуулийнхан шалгасан хэвээр байна. Мөн үүнтэй холбоотой мэдээлэл болон холбогдох бичиг баримтыг Ерөнхий хорооны орлогч дарга Зам, тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл Оросын талын гишүүдэд дамжуулсан талаар эх сурвалж мэдээлсэн юм. Харин өнөөдөр болж буй “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны хурлаар энэ талаар хэлэлцэх эсэх, ямар шийд гарах нь тодорхойгүй байна. Учир нь хэлэлцсэн тохиолдолд Оросын талд ашигтай гэж харагдах “наймаа” учраас Ерөнхий хороо дотроо учраа ололцож чадвал эрх мэдлийнхээ хүрээнд зөв гэж үзэх, хэрэв буруу гэж үзвэл “наймаа буцах” ч магадлал бүхий хангалттай эрх мэдэл тэдэнд бий.

У.Ойдов

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж