Хашааныхаа үүдэн тоглож байсан хүүг мөргөж, амь насыг нь хохироожээ

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Хашааныхаа үүдэн тоглож байсан хүүг мөргөж, амь насыг нь хохироожээ

Хашааныхаа үүдэн тоглож байсан хүүг мөргөж, амь насыг нь хохироожээ

Өчигдөр  /2018.04.10/  нийслэл хотын хэмжээнд зам тээврийн ослын 183 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, гурван хүний амь нас хохирч, зургаан хүн гэмтсэн ноцтой зам тээврийн ослууд гарсан байна.  Энэ  оны  нэгдүгээр улирлын байдлаар зам тээврийн осол, хэрэг, үүний улмаас амь насаараа хохирсон хүний тоо, гэмтсэн хүний тоо зэрэг бүх үзүүлэлтүүд 30 орчим хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа хэдий ч та бидний үр хүүхдүүд 21 дүгээр зууны төмөр хүлгийн нөхөөс болсоор байх уу?

Өчигдөр л гэхэд зам тээврийн осолд дөрвөн  хүүхэд өртсөний хоёр нь замын хөдөлгөөнд ганцаараа оролцож байсан бол хоёр нь эцэг, эх, ах эгчийн хамт хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг гэр хорооллын замд  T.Corsa маркийн автомашины жолооч нь хашааныхаа үүдэнд тоглож байсан  нэг нас 8 сартай эрэгтэй Э-г мөргөж амь нас нь хохирсон эмгэнэлтэй хэрэг бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байгаа аж.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж