Н.Төгсцогтын өрсөлдөгч тодорчээ

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогтын өрсөлдөгч тодорчээ

Н.Төгсцогтын өрсөлдөгч тодорчээ

Мэргэжлийн боксын рингэнд тулалдаж яваа Нямбаярын Төгсцогт ирэх тавдугаар сарын 26-д 10 дахь тулаанаа хийхээр болжээ. Түүний өрсөлдөгч тодорсон байна.

“King Tug” Н.Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч Колумбын боксчин Оскар Эскандон юм байна. Манай тамирчны 10 дахь тулаан бөгөөд зохион байгуулагчид энэхүү тулааныг АНУ-ын Миссиссипп мужид зохион байгуулахаар болжээ.

Колумбын боксчин Оскар Эскандон 2004 оны Афины олимпийн наадамд оролцож байсан бөгөөд 2008 оноос хойш мэргэжлийн боксын рингэнд 28 тулаан хийж, 25 удаа ялалт (17KO) байгуулж, гурван удаа ялагдсан байна.

Мэргэжлийн рингэнд гарч есөн тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулаад байгаа Монгол улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Н.Төгсцогт ирэх сард арав дахь тулаанаа хийхээр боллоо. Тэрбээр  найман өрсөлдөгчөө KO буюу нокаутаар ялсан бөгөөд энэ удаа Колумбын “Дайчин” хочит Эскандонтой тулалдахаар болжээ.

BoxRec чансаагаар Эскандон 11 дүгээрт, Н.Төгсцогт 23 дугаар байрт бичигдэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж