Түүний залуу харагддаг нууц юу вэ?

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Түүний залуу харагддаг нууц юу вэ?

Түүний залуу харагддаг  нууц юу вэ?

Өнгөрсөн жил түүний зураг олон нийтийн сүлжээнд хурдацтай тархаж байсан юм. Зургийг харсан хүмүүс насыг нь сонсоод гайхаж тэрбээр ярьж сууна. Б.Долгорсүрэн 61 настай.  Герман хэлний орчуулагч, багш мэргэжилтэй бөгөөд 45 дугаар сургууль, Хөгжим бүжгийн коллеж, ШУТИС-д багшилж байжээ.  

Тэрбээр дөрвөн хүүхэдтэй, том охин 40, бага нь 30 настай. Гурван ач, зээтэй. Дөрвөн хүүхэд гаргасан болохоор 50 насандаа тэтгэвэрт гарчээ. Түүнээс хойш англи, орос, герман хэлийг гэрээрээ хүүхдүүдэд зааж байгаа юм байна. Түүний “Гоо сайхны нууц гэвэл хоол хүнсэндээ аль болох цагаан гурил, цагаан будаа хэрэглэхгүй, хар гурил, оливийн тос зэргийг хэрэглэхийг хичээхээс гадна салса бүжиглэх дуртай” гэж нэгэн ярилцлагад дурджээ.

-Таны бодлоор хүний амьдралын гол зорилго, үнэт зүйл юу вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад

-Миний боддог ганц зүйл бол зөв л явбал бүх юм болно. Бусдад муу зүйл хийхгүй, нэгнийгээ дэмжиж туслаад явахад алдах зүйл байхгүй. Удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэдэг хэмээн хариулжээ.

Энэ орчлонд амьдарсан насны тоо хүний хүсэл тэмүүлэлд өчүүхэн ч саад болж чадахгүй гэдгийг тэрбээр өөрийн биеэр баталж, эрүүл амьдрах, мөрөөдөл, зорилготой байхын сайхныг үлгэрлэн үзүүлж яваа гэхэд буруудахгүй л  болов уу?

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж