О.Баасанхүү: Н.Багабанди титэм үгээ бичиж болно

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү: Н.Багабанди титэм үгээ бичиж болно

О.Баасанхүү: Н.Багабанди титэм үгээ бичиж болно

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр Оюутолгойг шалгах ажлын хэсгийн гишүүн бөгөөд Оюутолгойн ТУЗ-ын гишүүдээс мэдээлэл авах гэсэн боловч ганцхан Б.Мөнбаатар ирсэн. Тиймээс Н.Багабандийг чөлөөлөх саналыг Ерөнхий сайдад хүргүүлж байгаагаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Н.Багабанди ямар ч үүрэггүй атал Оюутолгойн ТУЗ байсныхаа төлөө цалин авдаг. Монголын төр Ерөнхийлөгч байсан хүмүүст өргүй. Тэд бол хангалттай идэж уусан хүмүүс” гэв.

Үүнээс гадна тэрбээр “өнгөрсөн оны арванхоёрдугаар сард МАХН-ын хурлыг Төрийн ордонд зохион байгуулсан. Намынхаа хурлыг МАН, МАХН, АН бүгд л Төрийн ордонд хийдэг байсан. Гэтэл А.Гантамир гэдэг нөхөр гарч ирээд Төрийн ордонд намын хурал хийсэн гэдэг асуудлаар намайг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр бэлтгэж байгаа юм байна. Тэгж ярих юм бол А.Гантамир надтай хамтран ажиллах санал тавиад, хуулийн холбоогоор дамжуулж 30 сая төгрөг нэхсэн. Би өгөөгүй болохоор одоо ингэж байгаа юм байна.

Би МАХН-ын хурлыг хууль ёсны дагуу хүсэлт гаргаад Төрийн ордонд хийсэн. Манай намын дотоод асуудалд цэц оролцохыг зөвшөөрөхгүй. Цэцийн гишүүд бол улстөрчийн гар, хөл болсон хүмүүс байдаг. Х.Тэмүүжингийн хэлснээр цэц бол улстөрчдийн моорог болсон гэдэг нь үнэн байхгүй юу. Төрийн ордонд хурал хийсний төлөө Үндсэн хууль зөрчдөггүй юм” гэв.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж