2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарлалаа | News.MN

2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарлалаа

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарлалаа

2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай” 38 дугаар зарлиг гаргалаа. Зарлигийн хувийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанд гардуулан өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарлигийг гардуулж өгөхдөө “Авлига, эрх мэдлээ урвуулан ашиглах байдал нь үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрч, энэ аюул бодитоор оршиж байгаа зэрэг үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарлалаа” гээд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн төлөөллүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигыг үл тэвчих, авлигаас татгалзах үзлийг түгээн дэлгэрүүлэх ажилд нь амжилт хүслээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН 2018 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДӨР ГАРГАСАН 38 ДУГААР ЗАРЛИГ:

Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч,мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай

Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн хэмээн тодорхойлсон Үндсэн хуулийн үзэл санаа алдагдаж, төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан хувийн ашиг хонжоо олоход ашигладаг, ашиг сонирхлоор холбогдсон этгээддээ давуу байдал олгодог, иргэн, хуулийн этгээд нь хууль ёсны эрх, ашгаа хамгаалахаас илүүтэй хууль бус давуу байдлыг олж авах эрмэлзэлд хөтлөгдөх болсон зэрэг үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах нөхцөл байдал бодитоор орших болсныг онцлон,

Авлига, хээл хахуультай тэмцэх үйл ажиллагаанд бүх нийтээр анхаарч нэгдэх, аливаа асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, шийдвэрлүүлэх, хууль бус хүсэлт, шаардлагыг үл зөвшөөрөх ухамсар, соёл, хандлагыг нийгмийн бүхий л түвшинд дэмжин төлөвшүүлэхэд чиглэсэн үндэсний бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага нэн чухал байгааг зөвшөөрч,

Авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж илчилсэн мэдээлэгчийг урамшуулах, хамгаалах, авлига, албан тушаалын гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа гэрчийг хамгаалах зэрэг асуудалд тусгайлан анхаарч, хууль, эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох ёстойг тэмдэглэн,

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарласугай.

2. “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил”-ийн хүрээнд дараах арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газарт зөвлөсүгэй:

1a) Авлигын эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг судлан сайжруулах, авлигыг илрүүлж илчилсэн иргэнийг урамшуулах, хамгаалах, авлига, албан тушаалын  гэмт  хэргийг   хянан   шийдвэрлэх   ажиллагаанд  оролцож   байгаа гэрчийг хамгаалах асуудлын хүрээнд хууль, тогтоомжийн хэрэгжилт, хэрэгцээ шаардлагыг үнэлэн судалж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох арга хэмжээг цаг алдалгүй авах;

б) Эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлын хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэргийн гэрч, мэдээлэгчийг аюулгүй байдлын болон амьдрах нөхцөл, эдийн засгийн                      баталгаагаар хангах асуудлыг шийдвэрлэх;

в) Шүүх ажиллагааны аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах асуудлын хүрээнд төрийн байгууллагуудын чиг үүрэг, тогтолцоог улам боловсронгуй болгох.

3. Авлигын хор уршиг, хохирлыг ухамсарлах, авлигаас татгалзах, авлигыг үл зөвшөөрөх үзлийг үйл ажиллагаандаа баримталж, түгээн дэлгэрүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, компани, аж ахуйн нэгжүүдэд уриалсугай.

4. Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жилийн хүрээнд бүх нийтээр авлигыг үл тэвчин, тухай бүр илчилж, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийн төлөө нягт хамтарч, нэгнээ дэмжин ажиллахыг ард иргэддээ уриалсугай.

Эх сурвалж: www.president.mn

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Saraa 2018-04-11 66.181.190.211

Baasan shudraga unenii tuluu temtsegch amjilt husie

Avatar

Зочин 2018-04-11 119.40.98.162

Шударга ёсны төлөө тэмцээд эхлэхээр элдвээр муулж байгаа хүн юу бодож байна аа. Чи биш гэхэд чиний үр хүүхэд шударга бусын хонгилд чихэгдвэл яах вэ. Хууль тэгш бус үйлчилж таныг таны үр хүүхдийг найз нөхдийг хэлмэгдүүлвэл яах вэ. Төрийн үйлчилгээг авилгал, хээл хахуульгүйгээр, танил талгүйгээр жигд тэгш хүртэхгүй бол яах вэ.Энэ бүгдийг чинь шийдэх гэж шударга байлгах гээд яриад, тэмцээд байгаан биш үү.Дэмжиж чаддаггүй юм бол харж байгаач.

Avatar

Намын гишүүн иргэн 2018-04-11 66.181.160.119

Элвэгдоржоор загнуулж Эрдэнээр хөтлүүлж Баасангаар бахируулж Мөнхбаясгалангаар мөшгүүлж Хулангаар тарнидуулж Уянгаар уралцуулж З.Энхбодоор зэвсэглэж байж монголыг 33 хувийн саналаар ялуулсан ЕРӨНХИЙЛӨГЧ өө

Avatar

Нам бус иргэн 2018-04-11 66.181.160.119

Энхжаргалтай тэмцэгч ерөнхийлөгч юм уу
Энхийн цагаан тагтаа юм уу
Төмөр замын шороо овойлсон ерөнхийлөгч юм уу
Төсвийн мөгөөр гараа угаасан юм уу
Бодлого хэрэгжүүлдэг еоөнрийлөгч юм уу
Боловсролын нь төвшин хүрдэггүй юм уу
Өрийг тэглэгч ерөнхийлэгч юм уу
Өөрөө өрөнд баригдсан юм уу

Avatar

Нам бус иргэн 2018-04-11 66.181.160.119

Ард түмний ерөнхийлэгч юм уу
АНын ерөнхийлөгч юм уу
Эв нэгдлийг илэрхийлэгч юм уу
Эвдлэн бутаргагч юм уу

Avatar

Зочин 2018-04-11 103.10.22.169

Очиж очиж Баасанд өгдөг нь…

Avatar

BIPOLAR DISORDER 2018-04-11 202.179.24.151

ХОЁР ТАЙРДАСНЫ ХЭН НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ОЙЛГОХОО БАЙЛАА.ЗА ЯМАР Ч БАЙСАН МОНГОЛЧУУД ХЭЛЖ БАЙГААД БИШ ХИЙЖ БАЙГААД ТИГЭЖ СУРАХ ЦАГ БОЛЧИХООД БАЙНА.

Avatar

Зочин 2018-04-11 59.153.112.153

бууны нохойтойгоо хамтран ажил хийсэн дүр үзүүлж бгаа юм бхдаа зайлуулдаа

Avatar

АРАЙ АРАЙ 2018-04-11 202.131.238.98

ЧААВААС ДАА .БААСАН АВГАЙ ШҮҮ. 2005 БИЛ ҮҮ 6 ОНД БААСАН АВГАЙГ МЕДАЛААР ШАГНУУЛАХАД НЬ АХ НЭРЭЭР ЖЕНКО 2 ӨРӨӨ БАЙРААР ШАГНАЖ БАЙСАН САНАГДАХ ЮМ. ТЭР ҮЕЭЭС Л ХОЙШ ЖОНКУУРСАН БА АГТНЫ ХАРИУГ БАРИХ ГЭЖ ТОГЛОЛТОНДОО БЭЛДЭЖ ХӨГШИРСӨН ХОЙНОО ХҮРТЭЛ ХУУЛИЙН СУРГУУЛЬ СУРЧ ИХ ЮМ АМЖУУЛСАН БАЙГАА ШҮҮ НЭЭРЭЭ.ОДОО ТЭГЭЭД АТГ Г САМАРНА ГЭЖ БАЙГАА БОЛ БҮТЭХГҮЙ ШҮҮ. БААСАНГ ХЭН БЭ ГЭДГИЙГ БҮГД ХЭЛҮҮЛЭЛТГҮЙ МЭДНЭ. МОНГОЛЫН АХМАДУУДААР ТОГЛОСОН .ГУДАМЖНЫ ЖАГСААЛ ХИЙДЭГ БАЙСАН ШАНТААЖЧИН ӨӨР ЮУ ЮУ Ч БИЛЭЭ

Avatar

Зочин 2018-04-11 202.131.243.162

Баярцогтын офшорын халуун мөрөөр АТГ оронгуут жанхуу учиргүй сандарч баасан авгай мэтийн меланхолик нөхдөөр бамбай барьж АТГ-г самрах тактик руу явж байна!!! АТГ дарга хуулиараа бол 2021 он хүртэл ажиллах хугацаатай!!! Баасан авгай, таны яриад байгаа 60 тэрбумыг эсэргүүцсэн нэг ч хүн байхгүй. Жанхуугийн зөвлөх хийдэг нөхдүүд тийм л шударга юм бол өөрийн эзэн болох жанхуугийн улсаас хулгайлж, луйвардаж авсан бүх үйлдвэрүүдийг улсад буцааж өгөөд, оффшор дансанд нь байгаа 1.1 тэрбум ам долларыг улсад тушаах тал дээр хичээл зүтгэл гаргаж ажиллаач. Араас чинь манан-гийнхан даган дууриах болно. Харин хэрэв чадахгүй бол жинхэнэ баацан авгай болох болно!!!

Avatar

irgen 2018-04-11 66.181.190.182

yamar saihan yum be. Odoo l irged bidnii nuruu teniih ni. Er ni alban tushaaltnuud shal uur bolj bna shuu. Bur sain ajillaarai. Bid ch demjine

Avatar

zochin 2018-04-11 66.181.178.68

enhbold baasan avgai 2 yag taarchdee. Mongol turiin neriin umnuus gargasan zarligaa ATG-t ugchih uur hun oldoogui uymuu.Turiin ajil deeree iim l baihad turiin ner hund ARD TUMNII dund unalgui yahavdee. ochij ochij gudamjnii heruulch Baasan avgaid ugdug ineed ch hurmeer uur ch hurmeer …..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж