Хунтайж Харри хуримдаа улстөрчдийг урихгүй

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Хунтайж Харри хуримдаа улстөрчдийг урихгүй

Хунтайж Харри хуримдаа улстөрчдийг урихгүй

Их Британийн хунтайж Харри, түүний сүйт бүсгүй Меган Маркл нарын хуримд Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зэрэг улстөрчид уригдахгүй бололтой.

“Хунтайж Харри, түүний сүйт бүсгүй Меган Маркл нарын хуримд Их Британийн болон гадаадын улстөрчдийг урих шаардлагагүй гэж үзсэн” хэмээн Кенсингтон ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

2011 онд Их Британийн угсаа залгамжлах хунтайж Уилльям, түүний сүйт бүсгүй Кэйт Миддлтон нарын хуримд Их Британийн ерөнхий сайд асан Дэвид Кэмерон уригдаж байсан билээ.

Кэнсингтон ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Уиндзорын ордонд болох хунтайж Харри, Меган Маркл нарын хуримын ёслолд 2640 зочин уригдсан байна. Сүйт хос тавдугаар сарын 19-нд Гэгээн Жоржын цогчин дуганд гэрлэх юм.

Хунтайж Харри хуримдаа улстөрчдийг биш эгэл жирийн хүмүүс, дайны баатар, нийгмийн зүтгэлтнүүдийг урихыг илүүд үзсэн гэнэ. Зочдын дунд Афганистаны дайнд нэг хөлөө алдсан Их Британийн армийн ахмад дайчин 30 настай Филипп Жилиспи, Бирмингемд хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг сургалтад хамруулж, ажил олгодог 34 настай Мисс Макарун зэрэг хүмүүс багтжээ.

Эх сурвалж: Agence France – Presse

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж