Карачи хотод үймээн дэгдэж, 38 хүн үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Карачи хотод үймээн дэгдэж, 38 хүн үрэгджээ

Пакистаны Карачи хотод өнгөрөгч шөнө шинэ үймээн дэгдэж, хаа сайгүй гал нээсний улмаас наад зах нь 38 хүн амиа алдаад байгаа талаар Синьхуа агентлаг мэдээллээ. Карачи хотод сүүлийн саруудад өрнөж буй үймээн, хүчирхийлэл нэг ч завсарлаж, зогсолгүй харин ч лхагва гаригийн хүч түрэмгийллийн сургаар улам дэвэрлээ.

Мусульманчуудын Рамадан сар эхэлсэн энэ үеэр Йеминий Үндэсний Ассемблейн гишүүн асан Важа Карим Дэдийг түр завсарлага авахаар зэхэж байх үеэр түүнийг хороосон явдал нь лхагва гаригийн үймээний гол шалтгаан байжээ. Цагдаагийн газрын мэдээлснээр дөрвөн зэвсэгтэй этгээд хоёр мотоцикл дээр сундалж, ноён Важа болон түүний ойролцоо байсан гэмгүй иргэдрүү гал нээсний улмаас Важа болон бусад таван хүний амиа алдаж, нэлээд хэдэн хүн шархтсан байна. Уг хэргийн дараа орон нутгийн цагаар оройн 18:00 цаг орчимд үймээн эхэлж, хотыг бусниулж, олныг сандралд оруулжээ. Үймээний үеэр олон хүн амь үрэгдсэний зэрэгцээ цөөнгүй хүн шархтаж, нэг машин болон нэг рикша шатсан байна.

Түүнчлэн пүрэв гаригийн өглөө цагдаа нар буудуулж үхсэн хүмүүсийн цогцоснуудыг уутанд хийж хаясан байсныг олсон бөгөөд тэдгээр цогцоснууд лхагва гаригт хулгайлагдсан хүмүүсийнх байжээ.

Лхагва гаригийн шөнө болсон үймээний дараа зарим нэг нь амиа алдсан хамаатан садныхаа цогцоснуудыг цуглуулж байсан бол эмнэлгийн шарил хадгалах газарт хүргэгдсэн цогцоснуудыг хараад зарим ээжүүд, эхнэрүүд нулимсаа барьж чадалгүй уйлж халаг алдаж суужээ.

Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари болон Ерөнхий сайд Йюсуф Раза Гилани нэр дээрх харамсалтай үйл явдалд гүнээ харамсч байгаагаа илэрхийлээд хэргийн мөрөөр буруутай этгээдүүдийг олж илрүүлэх үүргийг холбогдох албаны хүмүүст өгчээ.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж