“УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

“УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны хурал эхэллээ

“УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны хурал эхэллээ

“УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны хурал өнөөдөр Тэрэлжид эхэлсэн аж. Хаалттай хуралдаан учраас хэлэлцэх асуудлын талаар тодорхой мэдээлэх боломжгүй гэж албаны эх сурвалж хэллээ. Хурлаар “Болд төмөр ерөө гол” компанийн ачаа тээврийн тарифт дахин 15 хувийн хөнгөлөлт үзүүлэх асуудал яригдаж магадгүй байна.  Мөн Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дахь  Олон овоот өртөөний УБТЗ-аас салаалсан төмөр замын суурь бүтцийн өмчлөлийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. ‘Штайн Коал’ гэх Монголын компани хувийнхаа өмчөөр энэхүү салаа төмөр замыг барьсан боловч Айраг сум дээрх төмөр замыг багтаасан тэр газраа дуудлага худалдаагаар худалдах болсон байна. Тус компани УБТЗ-аар 60 мянган тонн нүүрс тээвэрлэхээр болж тээврийн хөлсний урьдчилгаа болох 2.5 тэрбум төгрөгөөрөө уг салаа замыг барьсан боловч дуудлага худалдаанд оролцож чадаагүй тул барьсан төмөр замаа УБТЗ-д худалдах уу, тендерт ялсан компаниас гаргуулж авах уу гэдэг асуудал үүсээд ийнхүү Ерөнхий хорооны хурлаар хэлэлцүүлэх болоод байгаа аж.

Үүнээс гадна энэ удаагийн Ерөнхий хорооны хурлаар Замын даргын томилгоог хэлэлцэх магадлалтай байгаа ч одоогоор тодорхойгүй байна.

У.Ойдов

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж