Марк Цукерберг Сенатад мэдүүлэг өглөө | News.MN

Марк Цукерберг Сенатад мэдүүлэг өглөө

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Марк Цукерберг Сенатад мэдүүлэг өглөө

Марк Цукерберг Сенатад мэдүүлэг өглөө

Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг олон сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсантай холбоотой асуудлаар АНУ-ын Сенатын гишүүдийн өмнө мэдүүлэг өглөө.

Тэрбээр АНУ-ын Сенатын гишүүдийн асуусан асуултад хариулахдаа Фэйсбүүк компани нийгмийн сүлжээг улс  төрийн зорилгод ашигладаг Оросын операторуудтай тэмцэж байгаа хэмээн мэдэгдсэн байна.

Марк Цукерберг ‘Тэмцэл улам ширүүсч байгаа. Тэд улам сайжирч, дэвшиж байна” гэжээ.

Фэйсбүүк компани мөн 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэрэг дээр Холбооны мөрдөх товчооны тусгай консул Роберт Мюллертэй хамтарч ажиллаж байгаа ажээ.

Марк Цукербергийн мэдүүлснээр Фэйсбүүк компани одоо хуурамч цахим хаягуудыг тогтоох шинэ арга хэрэгслүүдийг хөгжүүлж байгаа юм байна.

Их Британийн улс төр, бизнесийн компаниудад олон нийтийн санаа бодлыг тандах, нөлөөлөхөд тусалдаг “Кэмбриж Аналитик” пүүс Фэйсбүүкийн 87 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг олж авч, сонгуулийн кампанит ажлын үеэр ашигласан тухай дуулиан дэгдсэний дараа АНУ-ын Сенатын хороо Марк Цукербергээс тайлбар хийхийг шаардаж, байцаалтад дуудсан билээ.

Фэйсбүүк компанийн үндэслэгч залуу тэрбумтан Марк Цукерберг мэдүүлгийн үеэр

‘Бид Фэйсбүүкийг буруу зорилгод ашиглахаас сэргийлж чадаагүй.  “Кэмбриж Аналитик” тэдгээр хэрэглэгчдийн хувийн мэдээллийг устгасан гэж итгэн, шалгаагүй орхисон нь бидний том алдаа байжээ” хэмээн ярьсан байна.

Тэрбээр Фэйсбүүкийн одоогийн үнэ төлбөргүй хувилбар цаашид ч үргэлж хэвээрээ байна хэмээн мэдэгдсэн ч зар сурталчилгаагүй, төлбөртэй нийгмийн сүлжээ болгох боломжийг нээлттэй үлдээсэн байна.

Эх сурвалж: BBC

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

РАВДАН 2018-04-11 66.181.160.100

РАВДАН НЬ БИТКОЙНЧУУДЫГ БУТ НИРГЭСЭН ТУРШЛАГА ДЭЭРЭЭ ҮНДЭСЛЭН ФЭЙСБУУКЧУУДЫГ ДАЙЛААР МОРДОХООР ДАЙЧИЛГАА ЗАРЛАЖ БАЙНА! МОНГОЛЧУУДАА МКБ-Ы ТУГИЙН ДООР НЭГДЭГТҮН!

Avatar

Зочин 2018-04-11 202.9.41.10

DELETE FB

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж