Үйлчилгээний төвүүдэд хяналт шалгалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Үйлчилгээний төвүүдэд хяналт шалгалт хийж байна

Үйлчилгээний төвүүдэд хяналт шалгалт хийж байна

Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжийн галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.

Шалгалтын ажлын хэсэг энэ сарын 9-11-ыг хүртэлх хугацаанд “Мишээл экспо”, “Хүннү молл”, “Гэгээнтэн”, “Оюуны ундраа групп” ХХК-ийн “Зайсан хийц”, “Тайм Скүэр” зэрэг худалдааны төвийг шалгаж, аюулгүй байдлыг хангаж ажилласан байна.

Түүнчлэн галын аюулгүй байдлаа хангаж ажиллаагүй 2 аж ахуйн нэгж байгууллагыг 2.000.000, нэг иргэнийг 100.000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж