Монгол охин Гунсаны марафоноос мөнгөн медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Монгол охин Гунсаны марафоноос мөнгөн медаль хүртэв

Монгол охин Гунсаны марафоноос мөнгөн медаль хүртэв

БНСУ-ыг Гунсан хотод болсон марафон гүйлтийн олон улсын тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцлоо. Уламжлалт энэхүү марафаонд Кени, Этиоп зэрэг марафон гүйлтээр алдартай дэлхийн шилдэг тамирчид өрсөлджээ.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 42,195 км-ын ангилалд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мөнхзаяа 2:34:56 цагийн амжилтаар хоёрдугаар байр эзэлсэн байна. Түүний урд Кенийн тамирчин оржээ. Мөн эрэгтэйчүүдийн ангилалд Д.Гантулга найм, Ж.Олонбаяр аравдугаар байрт оржээ. 

Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр болсон энэхүү марафонд дотоод болон гадаадын нийт 10 мянга гаруй тамирчид өрсөлдсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж