Барселона клуб эхний тоглолтонд талбай дээрээ 4-1 харьцаатай хожсон давуу байдалтайгаар Ром хотноо хүрэлцэн ирсэн. Харин Рома клубын хувьд хүчирхэг Барселонаг буулгаж авах хүнд даалгавартай хариу тоглолтонд оролцлоо. Тус тоглолтын өмнө Рома клубын дасгалжуулагч Э.Франческо “бид биелэшгүй зүйлийг бүтээхийн төлөө шүглийн эцсийн дуу хүртэл хүсэл тэмүүлэл, итгэл үнэмшил дүүрэн тоглох ёстой” хэмээн мэдэгдэж байсан. Үнэхээр ч Э.Франческо болон Рома клубын тоглогчид хожих чин хүсэлтэй талбайд гарч гайхамшгийг бүтээж чадлаа.
- Рома 3-0 Барселона (гоол: Э.Жеко 6’, де Росси 58’, К.Манолас 82’)
Шар хуудас: Ф.Фасио 38’, Х.Жесүс 44’, Ж.Пике 57’, Л.Месси 63’, Л.Суарес 72’
Рома: Алиссон, А.Коларов, Х.Жесүс, Ф.Фасио, К.Манолас, А.Флоренци, К.Стротман, де Росси, Р.Наингголан (Эль-Шаарави 77’), Э.Жеко, П.Шик (Ж.Ундер 73’)
Ливерпүүл: тер Штеген, Н.Семеду (У.Демеле 85’), Ж.Пике, С.Умтити, Х.Альба, С.Роберто, И.Ракитич, С.Бускетс (П.Алькасер 85’),А.Иньеста (А.Гомеш 81’), Л.Суарез, Л.Месси
Хоёр багийн эхний тоглолтонд Барселона клубын оруулсан гоолонд оролцсон Рома клубын де Росси болон К.Манолас нар хариу тоглолтонд алдаагаа бүрэн засаж багийнхаа ялалтанд чухал үүрэг гүйцэтгэлээ. Ингэснээр Рома клуб 34 жилийн дараа аваргуудын лигийн хагас шигшээд шалгарч байна. Рома клуб 1984 оны аваргуудын лигийн шигшээ тоглолтонд шалгарч байсан.
Б.БЯМБАБАЯР