Ашигт малтмалын лицензээ хэзээ олгох вэ? | News.MN

Ашигт малтмалын лицензээ хэзээ олгох вэ?

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын лицензээ хэзээ олгох вэ?

Ашигт малтмалын лицензээ хэзээ олгох вэ?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ашигт малтмал, хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож байсныг цуцалсан. Цахимаар бүртгүүлэхийн тулд аж ахуй нэгжүүд багагүй мөнгө зарсан ч яамны зүгээс  өнөөдрийг хүртэл нэг ч тусгай зөвшөөрөл олгоогүй байна. Цахимаар авах шийдвэр гарснаас хойш нийт 3000 гаруй компани тусгай зөвшөөрөл авахаар бүртгүүлжээ. Үүнээс  2080 компани шаардлага хангаж, бүртгэлийн нэг сая төгрөгийг улсын дансанд тушаасан байна. Тиймээс компаниудын  дансанд тушаасан нэг сая төгрөгийг Сангийн яамнаас буцаан олгох ажил үргэлжилж гэнэ.

Яамны мэргэжилтнүүдийн  хэлснээр цаашид тусгай зөвшөөрөл олгохдоо тендер зарлахаар бэлтгэж байгаа гэнэ. Ингэхийн тулд аймаг, орон нутгаас саналаа авч байгаа аж. Орон нутгаас ирсэн саналыг Засгийн газрын хуралдаанаар оруулж баталсан талбайд сонгон шалгаруулалт зарлах юм байна.  Энэ мэт ажлуудаа яамны зүгээс хийхээр бэлтгэж байгаа ч нөгөө талдаа эдийн засагт багагүй хүлээлт бий болоод байгааг хэлэх хэрэгтэй.

Учир нь урин цаг эхэлж, уул уурхайн салбарынхаа ид ажлаа хийдэг цагт нэг ч зөвшөөрөл олгоогүй, цаашид ч яг хэзээнээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэх нь   тодорхойгүй байсаар. Мэдээж, ашигт малтмал, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нь ТҮЦ-ний зөвшөөрөл олгохтой адил биш. Гэвч энэ салбарт хөрөнгө татмаар байгаа бол тоглоомын дүрмээ тодорхой болгох хэрэгтэй байгааг салбарын сайдад дуулгая.

Ш.ОЧ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ГАНТУЛГА 2018-04-11 202.21.106.119

ХЭРВЭЭ стратегийн ач холбогдолтой лиценз өгөхөөр бол нөхөн сэргээн засах тооцоог хангалттай хийгээд лиценз авч байгаа компаниас нөхөн сэргээх төлбөрийг урьдчилж авах хэрэгтэй, лиценз авсан компани биш улс өөрсдөө нөхөн сэргээх хэрэгтэй

Avatar

ГАНТУЛГА 2018-04-11 202.21.106.119

ЛИЦЕНЗ хэзээч БҮҮ олго ямар ашигтай ажилладаг биш бэлчээр мал,ан амьтан,сүйдэж дууслаа. та нарт 1 зүйл хэлье өвс ургамалын үндэс 15см доторл байдаг юм өвс ургамал ус 2 энэ дэлхийг олон тэрбум жил ан амьтан хүн зонтойн тэжээгээд ирсэн түүхтэй

Avatar

Зочин 2018-04-11 202.131.238.98

хурдан лицензээ олгож хайгуул хийлгэ. хөрөнгө оруулалтаа тамаар л байгаа ухаантай юм бол

Avatar

Зочин 2018-04-11 43.228.131.45

Нэмж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл өгөхгүй байх нь зүйтэй Монголын баялгыг [Хориотой Үг] луйварчид ямар ч хяналтгүйгээр ачаад гарч байна

Avatar

Зочин 2018-04-11 202.131.238.98

чи мэддэг юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж