Ашигт малтмалын лицензээ хэзээ олгох вэ?

Хуучирсан мэдээ: 2018.04.11-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын лицензээ хэзээ олгох вэ?

Ашигт малтмалын лицензээ хэзээ олгох вэ?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ашигт малтмал, хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож байсныг цуцалсан. Цахимаар бүртгүүлэхийн тулд аж ахуй нэгжүүд багагүй мөнгө зарсан ч яамны зүгээс  өнөөдрийг хүртэл нэг ч тусгай зөвшөөрөл олгоогүй байна. Цахимаар авах шийдвэр гарснаас хойш нийт 3000 гаруй компани тусгай зөвшөөрөл авахаар бүртгүүлжээ. Үүнээс  2080 компани шаардлага хангаж, бүртгэлийн нэг сая төгрөгийг улсын дансанд тушаасан байна. Тиймээс компаниудын  дансанд тушаасан нэг сая төгрөгийг Сангийн яамнаас буцаан олгох ажил үргэлжилж гэнэ.

Яамны мэргэжилтнүүдийн  хэлснээр цаашид тусгай зөвшөөрөл олгохдоо тендер зарлахаар бэлтгэж байгаа гэнэ. Ингэхийн тулд аймаг, орон нутгаас саналаа авч байгаа аж. Орон нутгаас ирсэн саналыг Засгийн газрын хуралдаанаар оруулж баталсан талбайд сонгон шалгаруулалт зарлах юм байна.  Энэ мэт ажлуудаа яамны зүгээс хийхээр бэлтгэж байгаа ч нөгөө талдаа эдийн засагт багагүй хүлээлт бий болоод байгааг хэлэх хэрэгтэй.

Учир нь урин цаг эхэлж, уул уурхайн салбарынхаа ид ажлаа хийдэг цагт нэг ч зөвшөөрөл олгоогүй, цаашид ч яг хэзээнээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэх нь   тодорхойгүй байсаар. Мэдээж, ашигт малтмал, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нь ТҮЦ-ний зөвшөөрөл олгохтой адил биш. Гэвч энэ салбарт хөрөнгө татмаар байгаа бол тоглоомын дүрмээ тодорхой болгох хэрэгтэй байгааг салбарын сайдад дуулгая.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж